Ши Жиньпин: - Хятад маягийн шинэчлэл бол ХКН-ын 20-р их хурлын онолын томоохон шинэчлэл, шинжлэх ухаанч социализмын хамгийн сүүлийн үеийн томоохон ололт
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 07-ны өдөр Бээжинд Хятадын коммунист намын Төв хорооны шинэ гишүүд, орлогч гишүүд болон муж, яамдын түвшний голлон удирдах боловсон хүчинд хандан чухал илтгэл тавьж, Хятад маягийн шинэчлэл бол ХКН-ын 20-р их хурлын онолын томоохон шинэчлэл, шинжлэх ухаанч социализмын хамгийн сүүлийн үеийн томоохон ололт юм, мөн Хятадын Коммунист Нам бүх ард түмнийг удирдан чиглүүлж, урт хугацааны эрэл хайгуул болон практикийн үр дүнд нөр их хичээл зүтгэл болон асар их үнээр олж авчирсан томоохон амжилт болох учраас эрхбиш ихээр нандигнаж, тууштай баримталж, тасралтгүй өргөжүүлэн гүнзгийрүүлэх ёстой хэмээн онцлон тэмдэглэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь бүх улс орны орчин үеийн шинэчлэлийн нийтлэг шинж чанартай төдийгүй нэн ч өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан онцлог шинж чанартай юм. Хятад маягийн шинэчлэл нь Хятадын гайхалтай уламжлалт соёлд гүн гүнзгий үндэслэж, шинжлэх ухаанч социализмын дэвшилтэт мөн чанарыг харуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн бүхий л гайхамшигт ололт амжилтаас суралцан шингээж, барууны орчин үеийн загварын шинэ дүр төрхөөс өөр болохыг харуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн цоо шинэ хэлбэр юм. Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь "орчин үеийн хөгжил=баруунжилт" гэсэн үлгэр домгийг эвдэж, орчин үеийн өөрчлөлтийн өөр дүр зургийг харуулж, хөгжиж буй орнуудын шинэчлэгдэх замыг тэлж, хүн төрөлхтөн илүү сайн нийгмийн тогтолцоог хайн судлахад Хятадын шийдэлийг хангаж өгсөн байна гэсэн байна.
Эх сурвалж http://www.solongonews.mn :
Хөлөн-буйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй