1-р сарын 18-нд Монгол улсын нүүрс тээвэрлэсэн машинууд Монгол улсын Баянхошуу боомтоор дамжин Хятад улсын ӨМ-ын Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны өвдөг боомтоор анх удаа тээвэрлэлт хийж эхэллээ.
Анх Өвдөг боомт 1991 онд Өвөрмонголын өөртөө засах орны засгийн газрын зөвшөөрлөөр түр цаг бараа нэвтрүүлэх цэгтэй болсноос хойш 30 гаруй жилийн турш тасралтгүй ажиллаж анх ганцхан түүхий тос нэвтрүүлж байснаасаа аажмаар түүхий тос, өвс тэжээл, нүүрс тээвэрлэлттэй болж, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох болон олон төрлийн эх баялагийг гадаадаас импортлоа боомт болтлоо хөгжиж, одоо “Нэг бүс нэг зам”-ын санаачлагаар Өвөр-монголын өөртөө засах орны нээлттэй хөгжих нэг цэг болов.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй