Шинийн дөрвөнд 35 сая гаурй зорчигч зорчив

2023 оны 1-р сарын 26 өдөр

Төрийн зөвлөлийн цагаан сарын зорчигч тээврийн ажил хариуцсан албаны тоо баримтаас үзвэл, 1-р сарын 25-ны байдлаар төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр улсын хэмжээнд нийт 35 сая 301 мянган зорчигч зорчсон байна. Энэ нь өнгөрсөн сараас 21.6 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.2 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 73.0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятадын дотоодод төмөр замаар 8 сая 591 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 23.4 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 14.3 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 73.6 хувиар өссөн байна.

Авто замаар 24 сая 350 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 21.1 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 44.1 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 72.5 хувиар өссөн байна.

Иргэний агаарын тээвэрээр 1 сая 456 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 8.6 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 23.9 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 70.3 хувиар өссөн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 347
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313