Хятадын сансрын нисгэгчид мэндчилгээ дэвшүүлэв.
Хаврын баярыг тохиолдуулан "Шэньжөү-15" нисэх багийнхан 400 километрийн өндөрт буюу сансрын станцдаа цагаан сарын хос уянга өлгөж, "сансар дахь гэр орон"-оо цагаан сарын уур амьсгалаар чимж байна.
Сансрын 3 нисгэгчид улс орон, ард иргэддээ хандан видео хэлбэрээр жил цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.
Хятад улс сансрын станцаа байгуулсны дараах анхны цагаан сараа тэмдэглэж буй нь энэ юм. 2021 оны 04-р сарын 29-нд Тяньхэ бүхээгийг амжилттай хөөргөж, тойрог замд нь оруулсан бол хоёр жил хүрэхгүй хугацаанд Хятад улс Тяньхэ, Вэньтянь, Мэнтянь бүхээгийг холбон үндэсний зэрэглэлийн сансрын туршилтын станцаа байгуулсан юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй