Монголын худалдаачдын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсээр байна

2023 оны 1-р сарын 19 өдөр

Монгол Улсын аялагч Улаан Эрээн хотын Вэнь Жүө худалдааны төвөөр явж өөрийн дуртай хувцсаа сонгож байлаа. Тэрээр хэлэхдээ "Эрээн хот их дотно, хүмүүс нь ч их халуун дулаан хүлээж авч байгаа санагдаж байна" гэв.
2023 оны 01-р сарын 08-ны өглөөний 08:00 цагт Замын-Үүдээс авто замын зорчих хөдөлгөөн нээгдэж, эхний зорчигчид Эрээн хотод хөл тавилаа.Цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас бүтэн гурван жил зогссон Эрээн-Замын-Үүд боомтын зорчигч тээврийн үйл ажиллагаа албан ёсоор сэргэж байна. Өнгөрсөн гурван жилд Хятад, Монгол хоёр улс Ногоон коридор байгуулж, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон идэвхтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд цар тахлын үе дэх хоёр орны эдийн засгийн хөгжлийг хангахад эергээр нөлөөлсөн юм.
Эрээн хот боомт нь Хятадын Монгол улсад нээлттэй хамгийн том эх газрын боомт бөгөөд Хятад улсын "Бүс ба зам" бүтээн байгуулалт, хойд зүгт нээгдэх чухал гүүр юм. Эрээн хотын Хилийн Шалган Нэвтрүүлэх Товчооны статистик мэдээнээс харахад 01-р сарын 08-ны өдөр боомт хэвийн ажилласнаас хойш өдөрт дунжаар 500 гаруй хүн хилээр орж, 270 гаруй хүн хилээр гарч байна.
Эрээн хотын Вэньжөү худалдааны төвийн нэгэн дэлгүүрийн эзэн хэлэхдээ "Хил хэвийн ажилласан эхний өдөр 50 өдөн куртик зарсан. Одоо өдөр бүр нэмэгдэж байна" гэв.
Улаан мөн хэлэхдээ "Энэ онд Хятад, Монголын цагаан сар бүтэн нэг сар зөрөх юм байна. Иймээс энэ нэг сарын хугацаанд Монгол Улсын олон худалдаачид Хятад улсад ирж бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийнэ" гэв.
Хятад, Монголын автозамын хилийн боомтын үйл ажиллагаа ийнхүү хэвийн горимд шилжиж байгаад хоёр орны худалдаачид баяртай байна.
Эх сурвалж: http: http://www.solongonews.mn
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 140
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313