Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган 1-р сарын 9-нд Као Ким Хоурнд цахилгаан утас илгээж, түүний Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны нарийн бичгийн дарга болсонд нь баяр хүргэв.
Чинь Ган баяр хүргэсэн цахилгаандаа: АСЕАН бол тус бүс нутгийн чухал бүс нутгийн шинжтэй байгууллага байж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшил соёлын хөгжлийг ахиулахад урт удаан хугацааны турш хүчин зүтгэсээр ирсэн бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцыг урагш ахиулсан юм. 1991 онд Хятад, АСЕАН яриа хэлцлийн харилцаа тогтоосноос хойш Хятадын тал АСЕАН-ны хамтын бүтээн байгуулалтыг гуйвшгүй дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагаан дахь АСЕАН-ны гол төв болсон байр суурийг дэмжиж, хоёр талт харилцаа тасралтгүй чанаржин дэвшихийг ахиулсан юм. Као Ким Хоурн ерөнхий нарийн бичгийн даргатай сайн сайхан ажлын харилцаа тогтоож, энх тайван, амгалан тайван, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй, найрсаг гэр орон болгон бүтээн байгуулахад анхаарал төвлөрч, Хятад АСЕАН-ны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, Хятад АСЕАН-ны хувь заяаны нэн нягт нэгдмэл цогцыг бүтээн байгуулж, бүс нутгийн энх тайван хийгээд хөгжил дэвшлийг ахиулахыг би хүсэн хүлээж байна гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/2023/01/17/ARTIn0iYvOeUEyg4FRJYrydp230117.shtml?spm=C40500.PLtVwRFl8Dce.Em4H3rXmUWyO.7
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй