ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо хуралдав

2023 оны 1-р сарын 3 өдөр

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдав.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 12-р сарын 26, 27-ны өдрүүдэд намын гишүүдийн шүүмжлэлийн хурал хуралдаж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, намын ХХ их хурлаас гаргасан томоохон шийдвэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд намын гишүүд, боловсон хүчнийг нэгтгэн удирдаж, Төв хорооны улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулан, цаашид хичээл зүтгэл гаргахыг шаардсан байна.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал үг хэлэв.
Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн илтгэл доорх зургаан сэдэвт төвлөрчээ.
Нэг. ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг цаашид судалж, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг илүү гүнзгий ойлгох.
Хоёр. Үзэл санаа, улс төр, үйл ажиллагааны ухамсраа улам дээшлүүлэх.
Гурав. Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлын урт хугацааны удирдамжийн ач холбогдлыг гүнзгий ойлгож, ажлаа цаашид ахиулах.
Дөрөв. Хятад маягийн орчин үеийн социалист шинэчлэлийн стратегийн хэрэгжилтийг гүнзгий ойлгож, үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлах.
Тав. Боловсон хүчин намын дүрэм журам, сахилга батыг сайтар хэрэгжүүлэхийн тулд намдаа үлгэр дуурайлаа үзүүлэх.
Зургаа. Намын улс төрийн үүрэг хариуцлагаа биечлэн биелүүлэх зэрэг болно.
Ши Жиньпин онцлохдоо "ХКН-ын ХХ их хурал нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулж, Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг ахиулах томоохон төлөвлөгөө гаргасан. Энэ нь шинэ эрин, шинэ аянд нам, улс орныхоо хөгжлийн зорилго, үүрэг хариуцлагыг тодорхойллоо” гээд энэ удаагийн дотоодын намын гишүүдийн шүүмжлэлийн хурлын үеэр Төв хорооны Улс төрийн товчооны нөхөд ажлаа сайн хийх талаар санал, санаачилга дэвшүүлж, хурлын дараа бодитой үр дүнд хүрэхийн тулд судалгаа шинжилгээ, арга хэмжээ авч, хичээж ажиллахыг хүссэн байна.


Эх  сурвалж: http://www.solongonews.mn
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 256
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313