“Миний Хөлөнбуйр” уран сайхны тоглолт “Өлзийт Цагаан сар”, “Жаргалт амьдрал”, “Өнө мөнхийн Улаан-мөчир”, “Хүсэл тэмүүлэл” гэсэн дөрвөн бүлэгтэй. Тоглолтын үеэр Барга, Буриад, Эвенки, Дагуур, Орчин зэрэг үндэстэн ястны өвөрмөц онцлог бүхий дээл хувцасны загварыг үзэгч олонд сонирхууллаа.
Тоглолтод Улсмандаа, Нямангарав, Сээрэн, Нэмэх, Сугар зэрэг Улаан-мөчрийн уран бүтээлчид, Хөлөнбуйрын дуу бүжгийн хүрээлэнгийн бүжигчид, Өвөр Монголын нэрт дуучин Цэцэгмаа, Танаа зэрэг Хөлөнбуйр нутгаас төрөн гарсан дуучид уран бүтээлээ толилуулж, үзэгчид олноо баясгалаа.
Уг тоглолтыг Хөлөнбуйр хотын Намын ухуулах хэлтэс болон Хөлөнбуйр хотын Соёл сонин мэдээ хэвлэл радио телевиз товчоо зохион байгуулж, Хөлөнбуйр хотын радио телевиз хороо, Хөлөнбуйр хотын Үндэстний дуу бүжгийн хүрээлэн хамтарчээ.
Бао Жиншань, Баярт, Цэнгэл, Саруул