Хятадын анагаах ухааны эмчилгээний арга ухаан, эмийн жор, эрүүл аж төрөх сургаалууд нь хүн төрөлхтний хосгүй бүтээл билээ. Хятадын уламжлалт анагаах ухаан нь байгалийн ба уламжлалт эмчилгээний аргаар бие организмыг эрүүлжүүлэн, өвчин эмгэгийг эмчлэхдээ хосгүй билээ. Байгалийн арга нь хоол тэжээл, ус, агаар, гэрэл, сэтгэл санаа, хөдөлгөөн юм. Уламжлалт эмчилгээний арга нь иллэг, зүү төөнүүр, бумба, хорыг хороор эмчлэх, чигун, тай цзы болно.
Хятадын уламжлалт ангаах ухаан олон төрлийн анагаах аргатайгаас гадна хэзээ ч хаана ч ямар ч газар оношилгоо хийх боломжтой байдаг. Мөн хэр удаан ажиллана төдий чинээ туршлагатай болно. Түүнийхээ хэрээр өвчнөөс урьдчилан сэргийлж хүн ардыг эмчилдэг. Ийм учраас Хятадын уламжлалт ангаах ухааныг сонирхож судалж, суралцахыг хүсэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Шаньдүн мужийн Линь-И хотын И Нань дүүргийн олон иргэд Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ирж, соруул, иллэг, зүү төөнүүр, бумба зэрэг Хятадын уламжлалт анагаах ухааны аргаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, өвчин эмгэг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй