Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сард Хятад улсад төрийн айлчлал хийж, хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр талын хамтын ажиллагааны цуврал хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны найрсаг харилцааг бүх талаар бэхжүүлэв.
Айлчлалын үеэр Хоёр тал сайн хөрш, сайн найз, сайн түншүүдийн хувьд Хятад, Монгол хоёр улс модернизацийн байгуулалтыг дэмжин хамтран ажиллах, энх тайван зэрэгцэн орших, харилцан туслалцсан, ялалт байгуулсан хамтын ажиллагааны хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох чиглэлд хүчин чармайлт гаргана. Цаашид төр, улс хоорондын харилцааны жишигийг бий болгож, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулах болно гэдэгт санал нэгтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. Хятад улс хөрш орнуудтай харилцах харилцаагаа чухалд үзэж, чин сэтгэл, чин үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай үзэл баримтлалд нийцүүлэн хөрш орнуудтай хөгжлийн боломжуудыг хуваалцаж байгааг Монголын тал өндрөөр үнэлж байна.
"Хол газрын ус ойрыг ундаалж чадхагүй" гэсэн хятад үг байдаг. Энэ нь ойр дотнын хөрш саахалтууд холын хамаатнаас давуу байдгийг тод томруунаар харуулж байна. Хөршүүд бие биедээ хэзээ, хаана ч гэсэн цаг ямагт тусалжбайдаг. Хүндрэл, бэрхшээлтэй тулгарах үед хөршүүд үргэлж хамгийн түрүүнд хажууд чинь байж, халуун гараа сунган, бие биедээ анхаарал халамж тавих болно. Өнөөдөр Хятад, Монгол хоёр улс хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа баримталж, хоёр талын дээд хэмжээний харилцан айлчлал, худалдааны солилцоо, ард түмний найрсаг харилцаа нь хөрш орнуудын харилцаанд үлгэр жишиг болж байна. Энэ нь сайн хөршийг алтаар солихгүй гэсэн гүн гүнзгий үнэнийг тод томруун харуулж байна.
х сурвалж: http://www.solongonews.m
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй