Төвийн эдийн засгийн ажлын бага хурал энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэлэв. Ли Кэчян, Ли Чян, Жао Лэжи, Ван Хун-Ин, Хань Жэн, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши нар хуралд оролцжээ.
Ши Жиньпин чухал илтгэлдээ 2022 оны эдийн засгийн ажлыг дүгнэж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, 2023 оны эдийн засгийн ажилд байршуулалт хийжээ. Ерөнхий сайд Ли Кэчян мөн ирэх онд эдийн засгийн ажилд зохицуулалт хийж, дүгнэлтийн үг хэлэв.Энэ он бол нам, улс орны түүхэнд маш чухал нэгэн жил юм. Бид ХКН-ын ХХ их хурлаа амжилттай хуралдуулж, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах томоохон төлөвлөгөөг гаргасан. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, дотоодын өөрчлөлт шинэчлэлт, хүнд хэцүү нөхцөл байдалд Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны хүчтэй удирдлага дор бүх нам, бүх үндэстнүүдийн ард түмэн хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, дотоод болон олон улсын харилцааг зохицуулан, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулан, хөгжил, аюулгүй байдлыг нэгтгэхийн зэрэгцээ ажлын байр, юмны үнийг үндсэндээ тогтвортой байлгаж, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, ард түмний амьжиргааг үр дүнтэй баталгаажуулан, эдийн засаг, нийгмийн ерөнхий тогтвортой байдлыг хангаж чадсан. Мөн Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсан хэмээн уг хурлаас дурджээ.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй