Аньхүй мужийн Хэфэй хотын Фэйдүн шяний Чяотөүжи суурины Жүтан хороолол гар аргаар хийсэн гоймонгоор алдартай. Сүүлийн жилүүдэд орон нутагт гоймонгийн үйлдвэрлэлийн стандартыг нэгтгэж "хоршоо+фермер" загварыг хэрэгжүүлж, гоймонгийн цехийг төвлөрсөн үйлдвэрлэлээс гадна тархай бутархай тариаланчдын үйлдвэрлэлд чиглүүлж, нэгдсэн худалдан авалт, борлуулалтыг хийж байна. Гар хийцийн гоймонгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлснээр тариаланчдын орлого нэмэгдэж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд тус дэм болох юм.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа