Жэжян мужийн Хангжөү хотод 12-р сарын 11-ний өдөр "Дижитал худалдаа дэлхийг холбоно” сэдэвтэй Дэлхийн дижитал худалдааны анхдугаар экспо (цаашид "Дижитал худалдааны экспо" гэх) нээгдэв. Чуулганд Ирланд, Бельги, Сингапур зэрэг 50 гаруй улс орон, бүс нутгийн олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид уригдан оролцож, дэлхийн дижитал худалдааг тойрсон халуун сэдвүүдийг хэлэлцэж, дижитал эдийн засгийн нээлттэй байдал, хамтын ажиллагааг түргэн замд оруулахыг дэмжих болно.
Тодруулбал энэ удаагийн дижитал худалдааны экспо улсын доод, гадаадын 800 гаруй цахим худалдааны байгууллагыг нэгтгэн дижитал бүтээгдэхүүн, дижитал технологи, дижитал үйлчилгээ, дижитал платформын шинэ чиг хандлага, шинэ технологи, шинэ дүр зургийг цогцоор нь харуулсан байна. Дижитал худалдааны салбарт дижитал соёл аялал жуулчлалын метавер, 3D дижитал аватар туршлага бүхий кабин зэрэг олон дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн нээгдсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа