Хуучин барга баруун хошууны “Шинэ эрэн, жавхаат барга” сэдэвт Цагаан сарын баярт зориулсан уран сайхны тоглолтын бичлэгийг хийж дууслаа.
Сар шинийн өдрүүдээр төв ардын радио, Өвөр Монголын “Одон” телевиз, Хөлөнбуйрын радио телевизээр үзэгч олонтойгоо золгох энэ тоглолтыг Баян-хүрээнд хийж дуусгасан.
“Хунгийн домог” гэх уран сайхан бүжгээр эхэлсэн энэхүү уран сайхны тоглолтын “Угалз мэргэл” гэх нэгдүгээр бүлэг нь барга нутагт алдартай “Мэргэн го” зэрэг дуугаар үргэлжилж, Хуучин барга баруун хошууны Улаан-мөчрийн уран сайханчид, гавьяат жүжигчин Алиа, Шүрэнхуар, дуучин Чулуу гээд нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа уран бүтээлчид оролцжээ.
“Уянган хайлар” гэх хоёр дугаар бүлэгт нь Барга нутаг, Түнгүс нутгийн дуу, үндэстний хувцасны үзүүлбэрээр үргэлжиллээ. Дараагийн бүлэг болох “Домогт Эргүна”-д гавьяат дуучин Бүрэнбаяр, Сугар, Сонинцэцэг зэрэг Хөлөнбуйрын үе үеийн уран бүтээлчид ая дуугаан өргөж, тоглолтыг чимлээ.
Энэ жилийн Сар шинийн уран сайхны тоглолт “Дүүрэн жаргал, түвшин бэлэгдэл”-ийг ерөөж буй юм.
Хөлөнбуйрын “Өдрийн сонин” Баярт, Цэнгэл, Саруул, Анар, Линна