Хятадын байгалийн 11 нөөц газар IUCN-ийн ногоон жагсаалтад бүртгэгдэв

2022 оны 12-р сарын 13 өдөр

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын байгалийн 11 нөөц газрыг IUCN-ийн ногоон жагсаалтад оруулсан хэмээн Олон улсын Байгаль хамгаалах холбоо энэ сарын 10-ны өдөр Канадын Монреаль хотноо мэдээлэв.
Биологийн олон янз байдлын тухай конвенцийн (COP15) гэрээлэгч талуудын 15-р хурлын хоёрдугаар үе шатны хурлын үеэр зарласан жагсаалтад Хятадын 11, Мексикийн 3, Перугийн 2, Франц болон Замби улсын тусбүр 1, нийт 18 байгалийн нөөц газар багтсан байна. Одоогийн байдлаар Олон улсын байгаль хамгаалах холбоо буюу IUCN-ийн ногоон жагсаалтад байгалийн 77 нөөц газар байна.
Хятадын Гуанжоу хотын Хайжу үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн, Хунань мужийн Ху Пин Шаны байгалийн нөөц газар, Хуан Гүө Шү байгалийн үзэсгэлэнт газар, Гирин мужийн Чанбай уулын байгалийн нөөц газар, Шааньши мужийн Чанчин үндэсний байгалийн нөөц газар, Чянь Жян Юань үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Лун Ван Чюнь үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, Хубэй мужийн Чи Зи Мэй уулын үндэсний нөөц газар, Шен Нун Жя үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хунань мужийн Ба Да Гун уулын үндэсний байгалийн нөөц газар, Өвөр Монголын Их Хянган давааны Ханма үндэсний байгалийн нөөц газар уг жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс Шааньши мужийн Чанчин байгалийн нөөц газар, Лун Вань Чюнь үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгүүд өмнө нь ногоон жагсаалтад багтаж байсан бол энэ удаад гэрчилгээгээ шинэчилжээ.
Олон улсын байгаль хамгаалах холбооны өндөр албан тушаалтан Жеймс Хардкастл сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад улс олон мянган байгалийн нөөц газар байгуулан хөрөнгө оруулалт хийж, асар их туршлага хуримтлуулсан. Олон улсын хамтын нийгэмлэг үүнээс суралцаж, туршлагаа солилцож, хамтаар хөгжих ёстой юм гэжээ.


Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313