Ер бусын арван жил -Хятадын гадаад нээлт өндөр амжилтад хүрчээ

2022 оны 12-р сарын 8 өдөр

Таван жил дараалан бараа бүтээгдэхүүний худалдаагаар байр сууриа хадгалж, найман жил дараалан үйлчилгээний импорт, экспортын хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж, гадаад худалдааны байгууллагын тоо 567 мянгад хүрч, 2021 онд шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 48 мянгад хүрсэн...


Сүүлийн арван жилд Хятадын гадаадад нээлттэй түвшин урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Нээлттэй байдал нь орчин үеийн Хятадын өвөрмөц бэлгэ тэмдэг юм. Өнөөдөр дэлхийн эдийн засаг олон сорилттой тулгарч байгаа ч Хятадын гадаадад нээх үүд хаалга илүү өргөн цар хүрээтэй нээгдэх болно.

Бараа худалдаа 262.3 триллион юаньд хүрчээ
Статистикийн үндэсний товчооноос мэдээлснээр 2013-2021 онд Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт импорт, экспортын хэмжээ 262.3 триллион юань болж жилийн дундаж өсөлт 5.4 хувьтай байна. Үүнээс экспорт 144.7 триллион юань байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 5.9 хувьтай байж, импорт 117.6 триллион юаньд хүрч жилийн дундаж өсөлт 4.7 хувьтай байгаа юм.
2013-2021 онд Хятадын худалдааны ерөнхий хэв маягийн нийт импорт, экспортын хэмжээ 149.8 триллион юаньд хүрч, тухайн үеийн бараа бүтээгдэхүүний нийт импорт, экспортын үнийн 57.1 хувийг эзэлсэн юм. Боловсруулах худалдааны нийт импорт, экспортын хэмжээ 72.6 триллион юань байсан нь тухайн үеийн бараа бүтээгдэхүүний нийт импорт, экспортын үнийн 27.7 хувийг эзэлжээ.
2013 онд Хятадын импорт, экспортын хэмжээ анх удаа 4 триллион америк долларт хүрсний дараа 2021 онд 5 триллион, 6 триллион америк долларын хоёр том алхмыг давсан нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн билээ. Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ олон улсын зах зээлд эзлэх хувь 2012 онд 10.4 хувиас 2021 онд 13.5 хувь болж нэмэгдэн, 2017 оноос 2021 он хүртэл 5 жил дараалан дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны хамгийн том орон болж байр сууриа хадгалсан юм.

2021 онд Хятадын зах зээлд 930.39 тэрбум юанийг худалдан авч, экспортолсон бөгөөд хил дамнасан цахим худалдааны импорт, экспорт 1.98 триллион юаньд хүрчээ. Одоогийн байдлаар Хятад улс үндэсний зах зээлийн худалдааны худалдан авалтын арга барилын 31 туршилтын төв байгуулсан бол хил дамнасан электрон худалдааны 132 иж бүрэн туршилтын бүс байгуулан, гадаад худалдааны шинэ форматын "туршилтын талбар" байнга өргөжиж байгаа юм.

Үйлчилгээний худалдаа 41.1 триллион юаньд хүрчээ
Сүүлийн арван жилд үйлчилгээний импорт, экспортын хэмжээ найман жил дараалан дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. 2013-2021 онд Хятадын нийт үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 41.1 триллион юань байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 6.4 хувьтай байж, энэ нь бараа бүтээгдэхүүний худалдааны жилийн дундаж өсөлтөөс 1 хувиар илүү хурдан байна. Тэдгээрийн дотор үйлчилгээний экспорт 15.1 триллион юань байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 8 хувьтай байж, импорт 25.9 триллион юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 5 хувьтай байгаа юм. 2021 онд үйлчилгээний экспорт, импортоос 26.6 хувиар илүү хурдан өсөж, үйлчилгээний худалдааны дефицит өнгөрсөн оны мөн үеэс 69.5 хувиар буурч, 2011 оноос хойш шинэ түвшинд хүрсэн байна.
Хятадын үйлчилгээний салбар нээгдсэнээр мэдлэг ихтэй зэрэг шинэ хэлбэрийн хөгжиж буй үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж байна. 2013-2021 онуудад Хятадын мэдлэгт суурилсан үйлчилгээний нийт импорт, экспортын хэмжээ 2.1 триллион ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт 9.3 хувьтай байж, үүнд үйлчилгээний худалдааны нийт импорт, экспортын хэмжээний эзлэх хувь нь 2012 онд 33.6 хувь байснаас 2021 онд 43.9 хувь болж өссөн юм. Тэдний дунд мэдлэг ихтэй үйлчилгээний экспорт 1.1 триллион ам.доллар байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 11.5 хувьтай байж, экспортын хурдацтай өсөлттэй салбаруудад хувийн соёл, үзвэр үйлчилгээний үйлчилгээ, оюуны өмчийн ашиглалтын төлбөр, харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ зэрэг орно. Мэдлэг ихтэй үйлчилгээний импорт 1.1 триллион америк доллар байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 7.1 хувьд хүрч, импортын хурдацтай өсөлттэй салбаруудад харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ зэрэг багтана.

Гадаад худалдааны байгууллагын тоо 567 мянгад хүрчээ
Одоогийн байдлаар И-Ү хот дахь зах зээлийн байгууллагууд 770 мянгаас давсан байна. Дэлхийд алдартай жижиг бараа бүтээгдэхүүн түгээх төвийн хувьд И-Ү бараа бүтээгдэхүүнийг 230 гаруй улс орон, бүс нутаг руу экспортод гаргадаг бөгөөд зах зээлийн гадаад чиг хандлага нь 65 хувиас дээш байж, гадаад худалдаа нь И-Үгийн "Алтан бизнес карт" болсон юм. И-Ү хотын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээгээр эхний найман сарын байдлаар И-Ү хотын импорт, экспортын нийт үнэ 306.64 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.8 хувиар өсөж, өсөлтийн хурд Жэжян мужийнхаас 11.0 хувиар өндөр байна. 2021 онд Хятад улсын хэмжээнд импорт, экспортын үзүүлэлтээр гадаад худалдааны байгууллагын тоо 567 мянгад хүрсэн нь 2012 оныхоос 1.7 дахин өссөн юм.
Илүү уян хатан үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг хувийн бизнесүүд Хятадын гадаад худалдааг хөгжүүлэх чухал "хөдөлгүүр" болжээ. 2019 онд гадаад худалдааны нийт бүтээгдэхүүний үнэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын хэмжээ анх удаа гадаадаас санхүүждэг аж ахуйн нэгжүүдийнхтэй харьцуулахад давж, Хятадын гадаад худалдааны хамгийн том байгууллага болсон юм. 2021 онд Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын хэмжээ 3 триллион ам.долларт хүрч, 2012 оныхоос 1.4 дахин өсөж, жилийн дундаж өсөлт 10.3 хувьд хүрсэн мөртөө гадаад худалдааны нийт үнэ цэнгийн 48.9 хувийг эзэлж 2012 оныхоос 7.3 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны байгууллагууд "Хятадын үйлдвэрлэл"-ээс "Хятадад ухаалаг үйлдвэрлэл" рүү шилжихийг хичээж, шинэчлэл хийхийг эрмэлзэж, инновацын чадавх, брэндийн бүтээн байгуулалтыг байнга сайжруулан, бие даасан брэнд, бие даасан оюуны өмчийн эрх, бие даасан маркетингийн сувгуудтай экспортын барааны эзлэх хувь нь үргэлжлэн нэмэгдсээр байна.

Гадаадын хөрөнгийн ашиглалт 1.2 триллион ам.доллар хүрчээ. Хятадад гадаадын хөрөнгө оруулалт өссөөр Хятадад хөрөнгө оруулах шинэ боломжууд гарч, бодлогын ашиг гадаадын хөрөнгө оруулагчдыг татсаар...


Хятад улс арван жилийн турш гадаадын хөрөнгө оруулалтын "халуун цэг" болж байна.

2013-2021 онд Хятадын санхүүгийн бус салбар 1.2 триллион ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийлбэрийг ашиглалтад оруулсан бөгөөд 2021 онд ашиглалтад оруулсан гадаад хөрөнгийн хэмжээ 2012 оныхоос 55.3 хувиар өсөж, жилийн дундаж өсөлт 5 хувьд хүрсэн байна. 2021 онд Хятадад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 48 мянга байсан нь 2012 оныхоос бараг 1 дахин өссөн юм.
2017-2020 онд бүх Хятадын болон чөлөөт худалдааны бүсэд гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг 4 жил дараалан бууруулж 93 болон 122 жагсаалтаас 33 болон 30 жагсаалт болгож, цаашид санхүүгийн үйлчилгээ, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, цахим мэдээлэл зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг хөнгөвчлөх болно. 2021 онд үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 906.5 тэрбум юань байсан нь тухайн онд ашиглалтад оруулсан гадаадын нийт хөрөнгө оруулалтын 78.9 хувийг эзэлж, 2012 оныхоос 30.7 хувиар өссөн байна.
2020 онд Хятад улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлж, хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтолцоог шинэчлэн, энэ нь дээд түвшний нээлтийн эрх зүйн чухал баталгаа болсон юм. Дэлхийн банкны зэрэглэлээс Хятад улс хоёр жил дараалан бизнесийн орчныг хамгийн хурдан сайжруулах дэлхийн шилдэг арван эдийн засгийн тоонд оржээ.

Гадаад дахь хөрөнгө оруулалт 1.4 триллион ам.долларт хүрчээ
Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хэмжээ, чанараар нэмэгдэж, хамтран хувь нэмэр оруулж, хамтдаа ашиг хүртэх үр дүнг ахиулах, олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал, эерэг үүрэг гүйцэтгэсэн юм.
2013-2021 онд Хятадын гадагшаа чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал 1.4 триллион америк долларт хүрч, жилийн дундаж өсөлт 8.2 хувьтай байна. 2021 онд Хятадын гадагш чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал 178.8 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.3 хувиар өссөн юм. Энэ нь 2021 он дахь дэлхийн гадагш чиглэсэн шууд х

өрөнгө оруулалтын урсгал 178.8 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.3 хувиар өссөн юм. Энэ нь 2021 он дахь дэлхийн гадагш чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгалын 10.5 хувийг эзэлж, дэлхийд 2-рт жагссан байна. 2021 оны эцсийн байдлаар Хятадын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын хувьцаа 2785.1 тэрбум америк доллар байсан нь 2021 он дахь дэлхийн хувьцааны 6.7 хувийг эзэлж, энэ нь 2012 оныхоос 4.4 хувиар өсөж, загсалт нь 13-р байрнаас 3-р байранд орсон байна.
Хятадын гадаад хөрөнгө оруулалт нь дэлхийн 189 орныг (бүс нутгийг) хамарч, 45 мянга гаруй гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бий болсон. Ялангуяа “Бүс ба зам” дагуух орнуудын хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн байна. 2021 оны эцэст Хятад улс “Бүс ба зам” дагуух улс орнуудад 11 мянга гаруй гадаадын аж ахуйн нэгж байгуулж, 20.3 тэрбум ам.долларын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.1 хувиар өссөн юм. 2013-2021 онд Хятад улс “Бүс ба зам” дагуух орнуудад 161.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, “Бүс ба зам” дагуух орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулжээ.

Чөлөөт худалдааны гэрээний тоо 19 болжээ
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятадын чөлөөт худалдааны "найзын тойрог" өргөжин тэлсээр чөлөөт худалдааны хэлэлцээрийн агуулга улам баяжиж, олон салбарт нээх түвшин ДХБ-д элсэхдээ Хятадын амлалтаас давсан байна.
2013 онд Хятад улс Шанхай хотод анхны чөлөөт худалдааны бүсээ байгуулж, одоо 21 чөлөөт худалдааны бүс болтлоо өргөжжээ. 21 чөлөөт худалдааны бүс тус бүр өөрийн газар зүйн давуу талуудаа бүрэн ашиглаж, байгууллагын нээлтийг тасралтгүй дэмжин, шинэчлэл, үзүүлэлтийн тэргүүлэх үүргийг тасралтгүй дээшлүүлснийг харуулж байна. 2021 оны байдлаар 278 байгууллагын шинэчлэлийг бүх Хятадад давтан сурталчилсан нь тус улсын нийт импорт, экспортын хэмжээний 17.3 хувийг эзэлсэн байна. 2018 онд Хайнан чөлөөт худалдааны боомтын барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 120 гаруй институцийн шинэчлэл хийгдэж байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын гадаадад зориулан гарын үсэг зурсан чөлөөт худалдааны гэрээний тоо 10-аас 19 хүртэл нэмэгдэж, чөлөөт худалдааны түншүүдтэй хийсэн худалдаа 2012 онд бүх Хятадын нийт худалдааны 17 хувийг эзэлж байснаас 2021 онд 35 хувь болж нэмэгдсэн байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн түвшин улам сайжирч, 2022 оны 01-р дүгээр сарын 01-нд RСЕР хүчин төгөлдөр болж, дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засаг, худалдааны хэмжээ хамгийн том чөлөөт худалдааны бүс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм.


Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 197
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313