ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны "Хятадын арван жил" гол сэдэвт хэвлэлийн бага хурал 08 дугаар сарын 22-нд Хөххотноо болов.
Сүүлийн арван жилийн хугацаанд Өвөр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 1 их наяд юань байснаасаа өнгөрсөн оны эцэст 2 их наяд юанийн босгыг давж, нэг хүнд ногдох ДНБ 42 мянган юаниас 85 мянган юань болтлоо өсөн Хятад улсын хэмжээнд 10-рт жагсжээ. Мөн эдийн засгийн хөгжил, үндэсний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал, хилийн амгалан тайван байдлыг үргэлжлүүлэн хадгалсаар иржээ. Өвөр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнө нь 1 их наяд юань байсан бол өнгөрсөн оны эцэст 2 их наяд юанийн босгыг давав. Нэг хүнд ногдох ДНБ 42 мянган юаниас 85 мянган юань болтлоо өсөж улсдаа 10-рт жагслаа. 2 их наяд юань Нийт 122 сая мү (1 га = 15 мү) ой мод, 286 сая мү өвс тарьж, жилд дунджаар 12 сая мү гаруй элсний урьдчилан сэргийлэлт, хяналтыг хийж, улсын хэмжээнд 1-рт оров. Өвөр Монголын бэлчээрийн ургамлын бүрхэвч, ойн бүрхэвч 40.3 хувь, 20.8 хувиас 45 хувь, 23 хувь болж, цөлжсөн элсэрхэг газрын талбай үргэлжлэн багасжээ. Элсэн болон шороон шуургатай хоногийн тоо жилийн 4.9 хоногоос 0.6 хоног болон буурчээ. 122 сая мү Нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадал 156 сая киловатт, гадагш дамжуулан хүргэсэн эрчим хүчний хүчин чадал 70 сая кВт хүрч, гадагш дамжуулан хүргэсэн эрчим хүчний хэмжээ улсын хэмжээнд 17 жил дараалан тэргүүлжээ.
Шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 56 сая киловатт хүрч, цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 1/3-ээс илүү хувийг эзэлж, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл 119.1 тэрбум кВт.ц хүрч, улсдаа 1-рт жагслаа. 156 сая кВт Өвөр Монголын үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ дөрвөн жил дараалан 35 тэрбум килограммыг давж, улсын хэмжээнд 6-рт жагссан бөгөөд жил бүр үр тарианы ихэнх хувийг Өвөр Монголоос бусад бүс нутагт гаргадаг. 70 тэрбум жин Өвөр Монголын төмөр замын ашиглалтын миль 9400 гаруй километр байснаас 15 мянга шахам километр болтлоо нэмэгдэж, улсын хэмжээнд 1-рт жагсаж байна. Шинээр нэмэгдсэн хурдны замын миль нь 49.000 километр бөгөөд ойр орчмын найман мужийн өндөр зэрэглэлийн засмал замуудтай бүрэн холбогдсон. Мөн иргэний нисэх онгоцны буудлын тоо 15-аас 43 болж, Хөххот, Бугат, Ордос, Улаанхад, Тунляо зэрэг газруудыг нийслэлийн 2.5 цагийн зайтай "аяллын тойрог"-т нэгтгэжээ. 15 мянган км Гадаадад нээлттэй боомтын тоо 20 болж, Өвөр Монголоор дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо 6100 гаруй болж нэмэгдсэн бол Өвөр Монголоос хөдөлсөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 300 гаруйгаар нэмэгджээ. Эх газрын хилийн боомтуудын нийт ачаа тээврийн хэмжээгээр улсдаа 1-рт оржээ. 6100 удаа Бүртгэлтэй 1 сая 570 мянган ядуу буурай иргэд бүгд ядуурлаас ангижирч, бүх улсын ард түмэнтэй хамт чинээлэг нийгмийг цогцлоох мөрөөдлөө биелүүлж, нийт оршин суугчдын нэг хүнд ногдох хуваарилж болох орлого 16800 юаниас 34108 юань болон нэмэгдэв. 1.57 сая хүн Малын тоо толгой 70 саяас давж, хонь, үхрийн мах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноолуурын үйлдвэрлэл Хятад улсын хэмжээнд тус тус 1/5, 1/10, 1/5, 1/2 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа