БНХАУ болон Монгол улсын гадаад харилцааны сайд нар уулзалт хийв

2022 оны 11-р сарын 30 өдөр

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 28-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батцэцэгтэй уулзсан байна.
Хятад, Монголын харилцаанд хөгжлийн эерэг эрч хүчээ хадгалсаар ирсэн явдал нь хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэхээс гадна, үймээн самуунтай дэлхийн тогтвортой байдлыг хангаж байна хэмээн Ван И ярилаа. Мөн тэрээр "Хятадын тал Монгол Улстай улс орноо удирдахад хоёр нам болон хоёр орны хооронд туршлага солилцоог цаашид улам бэхжүүлж, хоёр орны хөгжил, сэргэлтийг дэмжих чиглэлээр эв нэгдэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хоёр орны хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах ерөнхий чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Б.Батцэцэг онцлохдоо "Монгол Улс Хятадын дэвшүүлсэн олон чухал санаачилгыг дэмжиж байна. Хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Хятадтай хийх гол төслүүдийн бүтээн байгуулалтыг дэмжинэ гэдэгт найдаж байна" гэв.
 
   Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 219
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313