Гэрийн цахилгаан хэрэгсэл ачсан Хятад-Европын галт тэрэг X8151 нь 11-р сарын 23-нд Ши-Ань хотоос гарч Европ руу аяллаа хийжээ. Энэ нь Хятадын төмөр замын Ши-Ань хотын компанийн гэрийн цахилгаан хэрэгсэл экспортлоход зориулсан Хятад-Европын анхны тусгай галт тэрэг бөгөөд мөн 2022 оны Шаньши мужийн Хятад-Европын галт тэрэг 4000-ыг давсан гэдгийг харуулж байна. Хятад-Европын чиглэлийн экспортын тусгай галт тэрэг нээгдсэн нь Хятадын дотоодын бизнес эрхлэгчдэд гадаад зах зээлийг тэлэхэд нь тусалж, "Хятадын ухаалаг үйлдвэрлэл"-ийг Европ руу сурталчлах, "Бүс ба зам" дагуух улс орнуудын худалдааны солилцоог дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэх болно. Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа