Ши Жиньпин G-20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад илтгэл тавив

2022 оны 11-р сарын 22 өдөр

G-20 бүлгийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалт 11-р сарын 15-ны өдөр Индонезийн Бали аралд эхлэв. Ши Жиньпин хорийн бүлгийн  удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтын эхний хуралд “Эрин цагийн сорилтыг хамтран туулж сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулъя” сэдвээр илтгэл тавив. 

Ши Жиньпин илтгэлдээ "Эдүгээ дэлхий ертөнц зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж байна. Энэ бол дэлхийн өөрчлөлт, эрин цагийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлт юм. Бүлгийн гишүүд бүгдээрээ дэлхийн болон бүс нутгийн том орнууд учраас их гүрний хариуцлагаа ухамсарлаж, түүчээлэх үүрэгтэйгээр улс орнуудын хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтөний тусын тулд дэлхий нийтийн дэвшлийг эрэлхийлэх ёстой.

-Бид нэн уужуу багтаамжтай глобал хөгжлийг урагш ахиулах хэрэгтэй. Бид хамтаараа дэлхийн бөмбөрцөг нэг гэрт амьдарч байгаа бөгөөд зүйл бүрийн эрсдэл сорилтод нүүрлэж байгаа тул хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой.

-Бид нэн илүү хүртээмжтэй глобал хөгжлийг урагш ахиулах хэрэгтэй. Миний бие Дэлхийн хөгжлийн санаачилгыг дурдсан нь даруй дэлхий нийтийн хамтын хөгжлийн алс хэтийн зорилго хийгээд бодит хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулан, хөгжлийг ахиулах олон улсын нийтлэг ойлголтыг төвлөрүүлэн, глобал хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бий болгож, дэлхийн улс орнуудын хамтын хөгжил дэвшлийг урагшлуулах явдал юм.

-Бид нэн илүү уян хатан глобал хөгжлийг урагш ахиулах хэрэгтэй. Миний бие Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дурдсаны зорилго бол та бүхэнтэй хамтран НҮБ-ын дүрмийг эрхэмлэж, аюулгүй байдлыг ангилан хувааж үл болох зарчмын дагуу хамтдаа, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзэл ойлголтыг баримтлан, яриа хэлцлээр зөрчил мөргөлдөөнийг арилгах, зөвшилцлөөр маргааныг таслахыг санал болгож, энх тайвны аргаар хямралыг шийдвэрлэхэд тустай бүх хүчин чармайлтыг дэмжихийг хэлсэн болно.

Урт хугацааны туршид Хятад улс дэлхийн үр тариа, эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмрээ оруулсаар ирэв. Хорийн бүлэгт олон улсын үр тарианы хангамжийн баталгаат байдлын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлэв. Талуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг бид хүсэж байна" гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ "ХКН саяхан бүх Хятадын төлөөлөгчдийн ХХ их хурлыг хуралдуулж, Хятад улсын хойшдын 5 жил, түүнчлэн нэн урт хугацааны нам, төрийн ажил үйлсийн хөгжлийн зорилт үүрэг, бодлогод төлөвлөлт хийв. Хятад улс энх тайван хөгжлийн замналаар гуйвшгүй замнаж, өөрчлөлтийг гуйвшгүй гүнзгийрүүлэн нээлттэй байлгахаа өргөтгөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг гуйвшгүй ахиулах болно. Орчин үеийн шинэчлэлд хүрэхээр тасралтгүй урагшилж буй Хятад улс дэлхий нийтэд илүү олон боломж авчирч, олон улсын хамтын ажиллагаанд илүү эрчтэй хөдөлгөх хүч сэлбэн, нийт хүн төрөлхтөний хөгжил дэвшилд илүү их хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм" гэв.

Эх сурвалж:http: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 224
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313