Орон нутгийн цагаар энэ сарын 14-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Индонезийн Бали арлын Нуралей олон улсын онгоцны буудалд газардав.
БНИУ-ын ерөнхийлөгч Жоко Видодогийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд тус улсын Бали аралд болох Их хорийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Үндэсний хувцсаараа гоёсон нутгийн олон замын хоёр талаар эгнэн Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авчээ.
Эх сурвалж: http:solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй