Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосатай уулзав

2022 оны 11-р сарын 17 өдөр

 

Орон нутгийн цагаар 11-р сарын 15-ны өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Бали аралд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосатай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хятад, Өмнөд Африк бол нөхөрлөл, ах дүүсийн онцгой найрамдалтай. Хятад, Өмнөд Африк хоёулаа хөгжиж буй чухал орон бөгөөд олон улсын шударга ёс, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг тууштай хамгаалж байна. Хятад улс Хятад, Өмнөд Африкийн харилцааг стратегийн үүднээс харж, Өмнөд Африктай улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, Хятад, Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр ахиулахад бэлэн байна".

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "ХКН-ын ХХ их хурлаас орчин үеийн хүчирхэг социалист улсыг цогцоор байгуулж, Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулах гол зорилтыг дэвшүүлж, Хятадын хөгжил дэвшлийг авчрах болно гэдэгт итгэлтэй байна. Өмнөд Африк зэрэг дэлхийн улс орнуудад илүү их боломжууд хангана гэж найдаж байна. Хятад улс Өмнөд Африктай төрийн засаглал, удирдлагын туршлага солилцохыг эрчимжүүлж, Өмнөд Африкийг үндэсний нөхцөлд тохирсон орчин үеийн хөгжлийн замыг эрэлхийлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад улсын хөгжлийг ахиулж, Африкийн хамтын ажиллагааны форумын ололт амжилтыг Өмнөд Африкт хэрэгжүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Өмнөд Африкт хөрөнгө оруулалт хийж, Өмнөд Африкийн өндөр чанартай бүтээгдэхүүний импорт, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Өмнөд Африктай хамтаар Хятад, Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт,эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн сорилтыг хамтаар зохицуулахад бэлэн байна".

Рамафоса хэлэхдээ "Ши Жиньпин даргад ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэж, ХКН-ын ХХ их хурал бүрэн амжилттай болсонд баяр хүргэж, Хятад улс хөгжил дэвшилд асар их амжилт гаргасанд баяр хүргэж байна. Цар тахалтай тэмцэхэд Өмнөд Африк болон Африкийн бусад орнуудад үнэтэй тусламж үзүүлж, Африкийн орнуудад өрийн хямралыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн Хятад улсад баярлалаа. Хятад улс бол Өмнөд Африкийн стратегийн чухал түнш бөгөөд Өмнөд Африк нэг Хятадын зарчмыг эргэлзэлгүйгээр тууштай дэмжих болно. Өмнөд Африк Хятад улсын ногоон хөгжил, эрчим хүчний өөрчлөлтийн туршлагаас суралцан, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна, Хятадын аж ахуйн нэгжүүд Өмнөд Африкт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг сайшааж байна. БРИКС болон бусад олон талт хүрээнд Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Өмнөд Африк хүсэж байна".
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 253
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313