Үзэсгэлэнт Арун хот

2017 оны 12-р сарын 1 өдөр

\"\"

Хянганы уулсын өмнө талд орших үзэсгэлэнт Арун хошуунд хавартаа хөхөө шувууны донгодох дуу үл тасарна. Зуны улиралд лянхуа цэцэгсээр хучигддаг бол намар ойр орчныг улаан өнгөт навчис нэлд нь бүрхэнэ. Харин өвөл байгаль дэлхий цасан цагаан өмсгөлөө өмсдөг. Жилийн дөрвөн улирлын алинд ч Арун хошууны ахуй байдал тэнд зочилсон хэн бүхний нүдийг эрхгүй булаадаг билээ. Энэ л маягаар Арун хошуу жил ирэх тусам өнгө төрхөө өөрчилж, соёл, боловсрол, засаг захиргаа, арилжаа худалдаа гэсэн дөрвөн чиглэлээр хөгжлөө тодорхойлжээ.


\"\"

Арун хошууны төв нь Нажи хэмээх бэсрэгхэн хот юм. Энэхүү хотын зүүн талд орших уулын оройгоос хотыг тольдоход гойд үзэмжтэй харагдана. Хүмүүс нь ер бусын амгалан тайван аж төрөх. Тус хотод сүүлийн жилүүдэд томоохон төсөл хэрэгжиж, энэ хүрээнд үерийн аюулаас сэргийлэх 1.4 км хашлага байгуулсан бол төсвийн эзэмшлийн талбай нь 48 кв.км, төв хот тойргийн төсвийн эзэмшлийн талбай нь 123.5 кв.км болж нэмэгджээ. Шинээр байгуулж буй барилгын талбай нь 600 мянган кв.м-т хүрчээ.


\"\"

Арун хошууны ард иргэд байгалийн үзэсгэлэн дунд амьдардаг гэж хэлж болно. Өдгөө 300 метр орчим газарт өвс ногоо алаглан, 500 гаруй метрт цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар тус хотын эко талбай 106 сая кв.м-т хүрээд байна. Энэ нь Арун хошууны нэг иргэнд 16 кв.м ногоон зүлэг ногдож байна гэсэн үг. Харин хошууны барилгажсан хэсгийн дундах ногоон талбай 40.77 хувь болжээ. Сүүлийн жилүүдэд орон сууцны томоохон хотхон 44-ийг бүтээн босгосноор барилгын талбай нь 27 сая кв.м-т хүрсэн юм.


Баярт, Цэнгэл, Хан Үйфэнь,

Хэрлэн, Жиа Чэньлун

  • Отгонтуяа
  • 746
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313