2022 оны дэлхийн залуу эрдэмтдийн чуулга уулзалт болж байна.
2022 оны дэлхийн залуу эрдэмтдийн чуулга уулзалт Хятадын Жэжян мужийн Веньжөү хотод 11-р сарын 12-нд нээгдэв.
Энэ удаагийн чуулга уулзалтад 30 гаруй улс, бүс нутгийн зочид төлөөлөгчид оролцож, олон улсын шинжлэх ухаан, технологийн 102 байгууллага, шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгүүдийн төлөөлөгчид онлайн болон оффлайн хэлбэрээр оролцсон байна.
2022 оны дэлхийн залуу эрдэмтдийн чуулга уулзалтыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн холбоо, Жэжян мужийн засгийн газраас хамтран зохион байгуулж буй дэлхийн залуу өндөр түвшний боловсон хүчний дээд хэмжээний уулзалт юм. 2019 оноос хойш 3 удаа амжилттай зохион байгуулагдаж байгаа ба шинжлэх ухаан, технологийн салбарын олон улсын чухал чуулганы нэг болжээ.
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй