Шинэ загврын 22 автомашиныг Хятадад анх удаагаа дэлгэн үзүүлж байна. “Нүүрстөрөгчийг саармагжуулах” зорилтын дагуу бохирдолгүй, ухаалаг шинэ ээлжийн автомашин аж үйлдвэрийн хувьсгалын гол цөм болж байна. V үзэсгэлэнд цахилгаан эрчим хүч, ухаалаг автомашин үзэсгэлэнгийн бүсийн гол хэсэг боллоо. 20 гаруй оролцогч автомашины үзэсгэлэнгийн хэсэгт хуран цуглаж, анх гаргаж байгаа бүтээгдэхүүнээс дэлхийд анх удаа гаргасан нь 3, Азид анх гаргасан нь 7, Хятадад анх гаргасан нь 22 байна. Энэ жил автомашины олон олон аж ахуйн нэгж шинэ эрчим хүчний автомашин болон ирээдүйд хандсан дэвшилтэт технологийн ойлголтыг авч ирсэн бол тухайн талбайн автомашины үзэсгэлэнгийн 90 орчим хувь нь шинэ эрчим хүчний автомашин, цахилгаанжсан, устөрөгч, автомат жолоодлого зэрэг ирээдүйн аялал жуулчлалын ойлголт бодит байдалд шилжиж, илүү ногоон, ухаалаг аяллын дүр зургийг V экспод дэлгэжээ. Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй