Ли Кэчян Камбожид албан ёсны айлчлал хийлээ

2022 оны 11-р сарын 9 өдөр

    Камбожийн ерөнхий сайд Хун Сенийн урилгаар тухайн газрын цагаар 11-р сарын 08-ны орой Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тусгай онгоцоор Пномпенийн олон улсын нисэх онгоцны буудалд хүрч, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдах хүмүүсийн хуралд оролцон Камбожид албан ёсны айлчлал хийв. Ли Кэчян "Хятад улс болон Зүүн Азийн улсуудын холбоо бол стратегийн түнш ба хамгийн том худалдааны түнш болно. Өнөөгийн олон улсын бүс нутгийн байдал будилаантай, гүнзгий хөгжиж, бүх төрлийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, дэлхийн хөгжил урьд өмнө байгаагүй өрсөлдөөнтэй тулгарч байна. Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалт нь хөгжил, хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, олон талт үзэл болон чөлөөт худалдааг баримталж, нээлттэй хамтын ажиллагаа болон харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэхийг баримталж, дэлхийн чанартай өрсөлдөөнийг хамтаар аргацааж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг ахиулах, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван болон хөгжил цэцэглэлтийг хамгаалахад шинэ хөдөлгөх хүчийг нэмэрлэх болно гэдэгт Хятад улс итгэлтэй байна" гэв. Ли Кэчян ерөнхий сайд энэ удаад Хятад-АСЕАН-ы 10+1 удирдагчдын 25-р уулзалт, АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын 10+3-ын удирдагчдын уулзалт, Зүүн Азийн 17-р чуулга уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцох юм. http://www.solongonews.mn/content/read/51542.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 259
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313