Шинэ барга баруун хошууны Рашаан эмнэлэг ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах ажлынхаа хүрээнд “Гэрээр эмчлэх үйлчилгээ”-г хэрэгжүүлж, үйлчилгээний дүрмээ шинэчлээд байна. Тэд иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу үйлчлүүлэгч нартаа өөрийн гэртээ, тав тухтай орчинд хямд үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж олгон ажиллаж байгаа юм. Рашаан эмнэлгийн хороо нь гэрээр эмчлэх үйлчилгээндээ анхаарал хандуулж, гацаа багийн иргэдээ эрүүл мэндийн дэвтэртэй болгож, улирал болгон гэрт нь очиж үзлэг шинжилгээ хийдэг.
Рашаан эмнэлгээс санаа аван ШББХ-ны бусад эмнэлгийн хороонд “Гэрээр эмчлэх үйлчилгээ” дэлгэрээд байна. ШББХ-нд “Гэрээр эмчлэх үйлчилгээ”-ний 14 багт, 12718 хүн гэрээ хийн эмчлүүлж байгаа юм байна. Гэрээ хийсэн иргэдийн норм 36 хувьд хүрч, хүнд өвчтэй 4980 хүн гэрээ хийсэн нь нормийн 61 хувьд харин ядуу амьдралтай болон нэг хүүхэдтэй гэр бүлийн 99 хүн гэрээ хийж төлөвлөгөө 100 хувьтай биелжээ.
“Гэрээр эмчлэх үйлчилгээ”-нд ард иргэд ихэд таатай, талархууштай хандаж байгаа аж.
Баярт, Цэнгэл, Саруул, Солонгуа, Ван Үй