БНХАУ-д айлчлахаар хүрэлцэн ирсэн Танзани улсын ерөнхийлөгч Самиа Сулуху Хассаныг дарга Ши Жиньпин 11-р сарын 3-нд Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзан хэлэлцээ хийв.
Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгосноо зарлан мэдэгджээ. Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хассан ерөнхийлөгч бол Хятадын Коммунист Намын XX их хурлын дараа Хятадын тал хүлээн авсан Африк тивийн анхны тэргүүн, Хятад, Танзани улсын харилцааны ойр зэрэг болон Хятад, Африкийн харилцааны бүх талын байдалд чухал байр суурийг гүйцэд харуулсан байна. 2013 онд Танзани улсад айлчлах үеэрээ Хятад орон Африкийн орнуудтай хамтран ажиллахад жинхэнэ эх оронч үзэл баримтлалыг баримтлах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн бөгөөд энэ нь одоо Хятад орон хөгжиж буй орнуудтай эв нэгдэлтэй, хамтран ажиллах үндсэн бодлогын ойлголт болжээ. Шинэ нөхцөл байдалд Хятад Танзанийн харилцааг сайн хөгжүүлэх нь хоёр орны хамтын болон хэтийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй мөн шинэ эриний Хятад, Африкийн хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг ахиулахад чухал ач холбогдолтой юм".
Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын холбогдолтой байдлыг танилцуулав. Ши Жиньпин тэмдэглэхдээ "Одоогоос эхлэн ХКН-ын гол үүрэг бол бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэн дагуулж, социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулах, хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятадын маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг бүх талаар ахиулна. Хятадын маягийн орчин үеийн бүтээн байгуулалт нь өрнө зүгтэй тэнцэх биш. Хятад орон нэгэнт Хятадын тодорхой байдалд нийцсэн хөгжлийн замыг хайж гаргав. Хятадын маягийн орчин үеийн бүтээн байгуулалт Хятадын эх газарт үндэслэж, Хятадын тодорхой байдалд нийцэж, Хятадын онцлогтой. ХКН болон Танзанийн хувьсгалт нам хоёул улсаа хүчирхэгжүүлэн мандуулах түүхэн үүргийг үүрэглэж, ХКН нь Танзанийн хувьсгал мандуулах туршлага болон арга барилаа дуртайяа солилцож, Танзани улсын ардын амьдралын хөгжилтийг дэмжинэ". Хассан илэрхийлэхдээ ХКН-ын XX их хурлын ялалтын дараахан Хятадад урилгаар айлчилсан нь Танзани Хятадын харилцааны өндөр түвшинг бүрэн гүйцэд харуулж байна. Танзанийн хувьсгалт нам болон Танзанийн засгийн газрын нэрийн өмнөөс ХКН-ын XX их хурлыг амжилттай хуралдуулсан, Ши Жиньпин даргын ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэж байна. Танзани улс Хятадыг Жинхэнэ хамгийн чухал найзаар үзэж, Хятадын итгэлийг хүлээх түнш болж, Хятадын талтай хүч хамтран бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа байгуулахаар боломж болгож, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Танзани Хятадын харилцааг шинэ өндөрлөгт гаргаж, шинэ эриний Африк, Хятадын харилцааны үлгэр жишээ болно" гэлээ.
Эх сурвалж: http://www.solongonews.mn Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй