Шинэ аянг манлайлагч Ши Жиньпин

2022 оны 10-р сарын 31 өдөр

Шинэ аяныг удирдан дагуулагч Ши Жиньпин Түүний ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойших 10 жилийн хугацаанд Хятад улс онц чухал өөрчлөлт хийж, эдийн засгийн нийт үзүүлэлт нь 54 триллион юаниас 114 триллион юаньд хүрч, төлөвлөгөөний дагуу ядуурлын эсрэг тэмцлээ амжилттай болгож, бүхий л давхаргад чинээлэг нийгмийг байгуулах түүхэн ажлаа дуусгаж, анхны зуун жилийн зорилтод хүрсэн юм. Өнгөрсөн 10 жилд Ши Жиньпин 100 орчим удаа хөдөө орон нутагт ажиллаж иргэдийн ахуй байдалтай танилцан, халуун дулаан мэндчилгээ хүргэж байсан билээ. 10 жилийн өмнө түүнийг засгийн эрхэнд гарах үед Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон хэдий ч авлига, хүрээлэн буй орчны бохирдол, баян ядуугийн туйлшрал зэрэг олон сорилтуудтай тулгарч байсан. Харин тэрээр эрх баригч намыг өөрчилж шинэчлэх стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Хятадын ардчилал бол бүх үйл явцад ард түмнийг төлөөлдөг ардчилал бөгөөд ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг зохицуулахад чиглэгддэг. Харин санал хураах үед амь орж бусад үед нь унтаа байдалд байдаг хэлбэрдэлт биш гэж тэрээр онцолсон байна. Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн Хятад улсын даргын хувьд, түүний дэвшүүлсэн хууль дээдлэх цогц арга хэмжээ нь үндэсний засаглалын гүн гүнзгий хувьсгал болсон бөгөөд "Хүн төвт хөгжил"-ийн дагуу шинийг санаачилсан, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцсан шинэ хөгжлийн үзэл баримтлал бүхий, ард түмэн хамтдаа баян чинээлэг амьдрахыг дэмждэг зарчимтай Бэрхшээлээс тэр хэзээ ч ухардаггүй, үзэл баримтлалынхаа төлөө тэр хэзээ ч бууж өгдөггүй" Tэрээр хүн төрөлхтний соёлын олон талт байдлыг үнэлдэг, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудалд бодитой санаачилга гаргадаг. Түүний санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухайүзэл баримтлал нь ХКН-ын намын дүрэм болон Үндсэн хуульдбичигдэж,НҮБ-ын чухал бичиг баримтад ч орсон байдаг. Ши Жиньпинээр удирдуулсан Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэх зорилготой шинэ соёл иргэншлийн хэлбэрийг бий болгосон юм. Ши Жиньпиний дурдсан хөгжлийн зураглалаас харахад, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болох Хятад улс нь 2035 он гэхэд орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх болно. Хятад улс өөрийн өвөрмөц арга барилаар дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад асар их амжилт гаргаж буй нь ХКН-ын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар энх тайван, тогтвортой, нийтлэг аюулгүй, нийтээрээ хөгжин цэцэглэсэн, нээлттэй хүртээмжтэй, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулах шинэ аянаа эхлүүлэв. 

Эх сурвалж: www.solongo news.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 224
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313