ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Ди Шюешян, Ли Ши нарын хамт Шаньши мужийн Янь-Ань хот дахь хувьсгалын өлгий нутгийн дурсгалтай танилцав. Энэ сарын 27-ны өдөр Ши Жиньпин тэргүүтэй удирдлагууд ХКН-ын долдугаар их хурал хуралдсан газар, Мао Зэ Дүний амьдарч байсан түүхэн газраар эргэн дурсаж, Янь-Аний хувьсгалын дурсгалын ордонд “ХКН-ын Төв хороо Янь-Аньд байрлаж асан 13 жилийн түүхэн замнал” үзэсгэлэнг сонирхов.
Эх сурвалж; https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй