10-р сарын 25-нд ХКН-ын 20-р сонгуулийн төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх талаар судлан байршуулалт хийж, “Намын төв хорооны нэгдэлтэй удирдлагыг эрчимжүүлэх тухай ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны холбогдох тогтоолууд” “Төв хорооны найман зүйлт тогтоолыг тууштай хэрэгжүүлэх тухай ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны дүрэм” зэргийг хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хурлаас тэмдэглэхдээ: ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх бол өнөө болон хойшдын хэсэг хугацаан дахь бүх нам, бүх Хятадын улс төрийн тэргүүн чухал үүрэг юм гэжээ. Хурлаас онцлохдоо: ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэхэд бодит байдалтайгаа холбон үнэнхүү үр ашигтай ажиллаж, ХКН-ын 20-р их хурлын байршуулалт болон шаардлагыг эдийн засаг нийгмийн хөгжлийн олон салбар, олон талд хэрэгжүүлэх хэрэгтэй. Дотоод гадаад байдлын талаарх намын төв хорооны судалгаа шинжилгээг гүнзгий ухаарч, Хятадын хөгжилд тулгараад байгаа боломж болон өрсөлдөөн сорилтыг гүнзгий ойлгож, нарийн төвөгтэй олон байдлыг даван туулах үзэл санааны болон ажлын бэлтгэлээ сайтар базаах ёстой. Шат бүрийн удирдах боловсон хүчин анхны зорилгоо эрхбиш умарталгүйгээр түүхэн үүргээ бат цээжилж, эрхбиш даруу хичээнгүй, чин үнэнчээр хатуу бэрхшээлийг даван туулж, бүтээлч ажиллаж, олон төрлийн ажлаа цаг алдалгүй сайтар биелүүлж, ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлсэн бодит үр дүнг ард иргэдэд харуулах ёстой гэжээ.
Эх сурвалж; https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй