Хятад улс шинэ аянд гарлаа

2022 оны 10-р сарын 25 өдөр

“Одоо бид орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аяндаа мордож, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах аянаа эхлүүллээ”. Аравдугаар сарын 23-нд ХКН-ын ХХ их хурлын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд сэтгүүлчидтэй уулзах үед ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын шинэ эрин, шинэ аяны гол үүрэг зорилтыг ийнхүү тодорхойлоод, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг байнга бодит үйл хэрэг болгож, Хятад улсын бие даасан хөгжлөөр дэлхий дахинд илүү их боломжийг бий болгоно хэмээн онцлон тэмдэглэжээ.
Өнөөдрийн Хятад улсыг, мөн ХКН-ыг тууштай ойлгох ёстой. Саяхан өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурал, шинэ эринд  Хятад улсын хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилгыг биелүүлэх чиг хандлага, үйл ажиллагааны удирдамжийг тодорхойлж, мөн олон улсын хамтын нийгэмлэгт ХКН-ын засаглалыг тодорхой ойлгоход чухал боломжийг олгосон байна. Тэр дундаас "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл" нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээхэн татсан. Их хурлаар Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн онцлог шинж, мөн чанар, тавигдах шаардлагуудыг тодруулж, орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг гавшгайлан ахиулах стратегийн төлөвлөгөөг баталсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 23-ны өдөр гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН болон Хятадын ард түмний урт хугацааны практик эрэлхийллийн үр дүн бөгөөд амаргүй, асар их бэрхшээлтэй ажил юм” гэжээ.
ХКН нь Хятадын ард түмнийг сайн сайхан амьдралтай болгохыг эрмэлздэг төдийгүй бусад орны ард түмнийг ч сайн сайхан амьдруулахыг хүсдэг алс хэтийн эрмэлзэлтэй улс төрийн нам юм. Хятадын хөгжлийг дэлхийн хөгжлөөс салгах боломжгүйтэй адил дэлхийн хөгжилд ч Хятад улс хэрэгтэй. Зуун жилийн тэмцэл ялалтын түүхтэй ХКН шинэ сорилт, шалгалтыг даван туулах шинэ замд орлоо. Шинэ аян нь яруу алдар, хүсэл мөрөөдлөөр дүүрэн аялал бөгөөд коммунистууд хэлснээ заавал хийх ёстой. Орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах шинэ аянд ХКН Хятадын ард түмнийг бүрэн итгэл үнэмшилтэйгээр удирдан дайчилж, дэлхий дахиныг гайхуулсан илүү их гайхамшиг бүтээж, өөрийгөө улам хөгжүүлэх төдийгүй дэлхий дахинд илүү их ашиг тусаа хүртээх болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,  Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 306
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313