ХКН-ы XX их хурал өндөрлөв

2022 оны 10-р сарын 24 өдөр

Долоо хоног үргэлжилсэн Хятадын эрх баригч нам болох ХКН-ын XX их хурал 10-р сарын 22-нд  өндөрлөв.
   Их хурлаар ХКН-ын 20-р сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга бат шалгах хороог сонгож, өмнөх сонгуулийн төв хорооны илтгэл, Төвийн сахилга бат шалгах хорооны ажлын итгэл, "ХКН-ын дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг тус тус батлав.
   ХКН-ын XIX их хурлаас нааших Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны шинэ үр дүнг “ХКН-ын дүрэм”-д бичин оруулж, ХКН-ын XX их хурлын дэвшүүлсэн ХКН-ын голлох үүргийн дагуу Намын дүрм дэх тэмцлийн харалтыг боловсронгуй болгон тодорхойлж, Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлон  2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ бүтээн байгуулж, энэ зууны дунд үед хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах болно. Даруй хоёрдох зуун жилийн тэмцлийн харалтыг биелүүлэх болно гэж хурлаас тэмдэглэжээ.
  Ши Жиньпин мөн өдөр хурлыг даргалж хэлэхдээ, ХКН зуун жилийн тэмцлийг туулж, шинэ аян эхлүүллээ. ХКН шинэ эрин үед, шинэ аянд дэлхий дахины анхаарлыг татсан шинэ амжилт гаргах бүрэн итгэлтэй байна гэжээ. Тэрээр бүх улсын үндэстнүүдийн ард түмнийг удирдан намын хорьдугаар их хурлын дэвшүүлсэн тэмцлийн зорилтыг биелүүлэхээр чармайхыг нийт намдаа хандан уриалсан байна. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 246
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313