Бүх нийтийн оролцоог хангах нь Хятадын ардчилал

2022 оны 10-р сарын 21 өдөр

2022 оны аравдугаар сарын 16-нд ХКН-ын ХХ их хурал Бээжин хотноо болж, Ши Жиньпин өмнөх сонгуулийн Төв хорооны нэрийн өмнөөс итгэл тавив. Тэрээр илтгэлдээ, “Бүх нийтийн оролцоотой ардчилал нь социалист ардчиллын улс төрийн үндсэн шинж чанар бөгөөд хамгийн өргөн хүрээтэй, үнэн бодитой, үр дүнтэй ардчилал юм” гэжээ.


Хятад улсын “ардчилал”-ын тухай үзэл баримтлал эртний Грекийн Афинаас үүсэлтэй биш, харин 2200 гаруй жилийн өмнөх Күнзийн сонгодог бүтээл “Засагт ном” дахь “Ардын санаа эзнээ төрүүлдэг” хэмээх үгнээс улбаатай. “Ардын санаа эзнээ төрүүлдэг” гэдэг нь дээд тэнгэрээс ардын санааны дагуу эзнийг нь томилдог. Энэ нь ард түмний хүсэлт сонголтын үр дүн гэсэн үг. Энэ бол Хятадын уламжлалт ардчиллын үзэл ойлголтын анхны загвар бөгөөд “Ард төвтэй” улс төрийн үзэл баримтлалын үндэс суурь юм.
Эртний ардчиллын үзэл баримтлал өвлөн уламжлагдсаар эдүгээ Хятадын бүх нийтийн оролцоотой ардчиллын үзэл ойлголт, соёлын үндэс суурь болж байна.

Зургийн тайлбар: Гуандүн мужийн Маомин хотын Лихун хорооллын оршин суугчид анхан шатны намын байгууллагынхантай хорооллынхоо ажлыг зөвшилцөж байна\


Барууныхны ардчилал санал оруулах хэлбэртэй байдаг бол Хятад улсад ардчилал юуны өмнө “Ард иргэд эзэн мэдэх”-ийг эрхэмлэж, төр гүрний бүх эрх ард түмний гарт байж, ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо нь ард түмэн эзэн мэдэх тогтолцооны үндсэн баталгаа болдог. “Ард иргэд биеэ даан эзэн мэдэх” нь Хятадын ардчиллын бас нэгэн өвөрмөц онцлог юм. Ард иргэд өөрийн ажлаа өөрөө удирдан, өөрөө гүйцэтгэдэг. Анхан шатны иргэдийн өөртөө засах тогтолцоо нь Хятадын ард түмний бүх нийтийн оролцоотой ардчиллын тулгын чулуу юм. Үндэстний өөртөө засах тогтолцоо нь бүх нийтийн оролцоотой ардчиллын Үндэстний цөөнх төвлөрсөн нутагт хэрэгжүүлж буй чухал практик бөгөөд олон үндэстэн бүхий улс орныг удирдах талаарх ХКН-ын агуу их бүтээлч шинэчлэл юм.


Зургийн тайлбар: Шанхай хотын Чан-Нин дүүргийн Рүнхуа хороололд амьдарч буй гадаадын иргэд хорооллын ажилд оролцож байна. Тус хороололд амьдарч буй 32 мянган оршин суугчдын 50 гаруй хувь нь гадаадын иргэн бөгөөд тэдний 16 төлөөлөл нь хорооллын үйл ажиллагааг зөвшилцөх гишүүн зэрэг алба хашиж байна.
Барууныхны “Сонгуулийн тогтолцоо”-ноос ялгаатай зүйл нь гэвэл Хятадын ардчилал нь бүх дамжлага, бүх нийтийг хамардаг. Хятадын “Ардчилал” нь ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдэж, ард түмний ашиг сонирхлыг хамгаалдаг. Бүгдээрээ зөвлөж, ард иргэдийн нийтлэг хүсэл шаардлагыг хангах нь ард түмний ардчиллын жинхэнэ утга нь юм. Ард олны аар саар асуудлаас төрийн том үйл явдлыг хүртэл бүгд анхан шатны ардчилал болон зөвшилцөх ардчиллын аргаар шийдвэрлэдэг.


ХКН-ын ХХ хурлаар жишээлэхэд, эрх баригч намын улс төрийн томоохон үйл явдлын хувьд тус хурал нь бүх нийтийн оролцоотой ардчиллын амьд жишээ болж байна. Юуны өмнө 96 сая намын гишүүний 2296 төлөөлөл хуралд оролцож, олон салбар, олон давхаргын намын гишүүдийн санал хүсэлтийг илэрхийлнэ. Ялангуяа ажил үйлдвэрлэлийн нэгдүгээр фронтын төлөөлөл, эмэгтэй намын гишүүн, үндэстний цөөнхийн намын гишүүний төлөөллийг баталгаажуулсан байна. ХКН-ын ХХ хурлын төлөөлөгчдийг анхан шатнаас авахуулаад олон давхарга, шат дараалалтайгаар сонгон, нэр дэвшүүлж сонгожээ.


Хэдэн сарын өмнө ХКН нь ХХ хурлын холбогдох ажлын талаар интернетээр санал авсан бөгөөд хандалт давхацсан тоогоор 660 саяд хүрсэн юм.
ХКН-ын Төв хороо нам бүлгийн бус зүтгэлтнүүдтэй хэлэлцүүлэг хийж, ХКН-ын ХХ хурлын үндсэн илтгэлийн төслийн талаар ардчилсан нам бүлгийн төв хороо, бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны хариуцлагатай хүмүүс болон нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн төлөөллийн санал санаачилгыг сонссон юм.

 

Хятадын Бүх нийтийн оролцоотой ардчиллын талаар та сэтгэгдлээ хуваалцана уу?

Эх сурвалж;https://mongol.cri.cn,  Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр,  Насанцэцэг,  Цэнгэл,  Гялбаа,  Яргуй,  Бүрэнтогтох

  • Туяа
  • 311
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313