Ард түмэндээ аз жаргал эдлүүлэх ХКН-ын эрхэм зорилго

2022 оны 10-р сарын 21 өдөр

10-р сарын 16-нд ХКН-ын XX их хурал Бээжинд нээгдэж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХIХ сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавив. Илтгэлд "ард түмэн" гэдэг хамгийн олон давтагдаж байлаа.


Өнгөрсөн арван жилд иргэдийн амьжиргаа сайжирч, иргэдээ сайн сайхан амьдруулахыг зорьсон Хятадын үндэстнүүдийн хөгжлийн төлөөх анхны зорилтыг харуулсан нь Хятадын дээд удирдагчийн ард түмэнтэйгээ зүрх сэтгэлээрээ холбоотой гэдгийг харуулж байна.
Зуун жилийн түүхтэй намын хөгжлийг эргэн харахад ХКН нь өөрсдийн бус ард түмний эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьсаар ирсэн нь ХКН марксист улс төрийн намын хувьд бусад улс төрийн намуудаас ялгаатай байдгийн нэг онцог шинж болж байна.


ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН гурван том үйл явдлын эзэд боллоо. Үүнд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн, Хятадын онцлогтой социалист шинэ эрин үед орсон, ядуугаас ангижирч дундаж чинээлэг нийгмийг байгуулах түүхт үүргээ биелүүлж, нэгдүгээр зуун жилийн зорилтоо биелүүлсэн зэрэг болно. Энэ бол ХКН, Хятадын ард түмний дэлхий дахинд түүхэн амжилт, асар их үр нөлөө үзүүлсэн түүхэн амжилт юм.


Хятад улс ард түмэндээ илүү сайн сайхан амьдрал эдлүүлэхийн тулд маш олон томоохон бодлогууд хэрэгжүүлж байна. 2020-2035 онд Хятад улс орчин үеийн социализмыг үндсэндээ байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт, орчин үеийн социалист хүчирхэг улс орныг байгуулах төлөвлөгөө боловсруулсан. Ингэснээр Хятадын ард түмэн илүү баян чинээлэг, сайн сайхан амьдарч, ард түмэн төвтэй хөгжлийн үзэл баримтлал илүү их бодит хүчээ харуулах болно.


"ХКН ард түмнээ удирдан улс орноо бүтээж, хамгаалж, ард түмнийхээ төлөө үйлчилж байдаг". Ард түмнээ үргэлж сэтгэлдээ тээж явдаг улс төрийн нам ард түмнийхээ чин сэтгэлийн дэмжлэгийг авах нь гарцаагүй. Үүний зэрэгцээ ХКН болон Хятадын удирдагчийн ардын амьжиргаанд анхаарал хандуулж байдаг нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаал, магтаалыг хүлээсэн юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Бүрэнтогтох

  • Туяа
  • 224
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313