ХКН-ын 20-р их хурлын төлөөлөгч Тин Баатар

2022 оны 10-р сарын 18 өдөр

1955 онд Өвөр монголын Хөх хотод төрсөн Тин Баатар 1974 онд ахлах ангиа дүүргэсний дараа Саруултуяа гацаанд очиж малчдын амьдралд идээшин дассан нэгэн. Анх хөдөө очингуут тэрбээр мал хариулах, өвс хадах, хонь хайчлах зэргийг сурчээ.  20-р зууны 70-аад оны сүүлчээр хотдоо буцах боломж байсан хэдий ч тэрээр хөдөөд амьдрах замаа сонгоод одоог хүрчээ. 1980-аад оны дунд үед Тин Баатрын суугаа нутгийн экологийн орчин муудаж эхэлжээ. “Адуу мал гэхээс илүүтэйгээр нутаг бэлчээрээ хамгаалах нь чухал” , “Адуу малын тоо толгойг өсгөхөд л түшиглэж орлогоо нэмэгдүүлэх гэж зүтгэж болохгүй” хэмээн Тин Баатар малчдад сурталчилдаг байжээ.
Хүмүүст үнэмшүүлэхийн тулд тэрээр өөрийнхөө газраа бэлчээр, хадлан зэргээр хэсэгчлэн ашигласны улмаас анх гэрээгээр хувааж авах үеийн гацааны хамгийн тачир газраа ч нөхөн сэргээж чаджээ. Ингэснээр малчид түүнийг дуурайж экологийн орчныг нөхөн сэргээж ашиг шимийг нь хүртэж эхэлсэн аж. 1993 онд Тин Баатар гацааныхаа хариуцлагатай хүнээр сонгогдож, ямаагаа цөөлж, илүүтэй үхэр тэжээх санал дэвшүүлжээ. Ийнхүү өөрийнхөө 400 гаруй ямаагаа худалдаж, махны чиглэлийн үхэр тэжээсэн бөгөөд үүлдрийг нь сайжруулж, сүргийнхээ бүтцэд тохируулга хийгээд экологийн орчноо сэргээхийн зэрэгцээ орлогоо ч нэмэгдүүлсэн юм.
Цөлжилттэй нутгаар Тин Баатар мод тарихыг санаачлан, цацаргана зэргийн ганд тэсвэртэй өвс мод тарьж, цөлжилтийг намдаасны улмаас сүүлийн жилүүдэд буга, үнэг зэрэг зэрлэг амьтад олшрон, Саруултуяа гацаа нь хол ойрдоо алдаршсан үзэсгэлэнтэй нутаг болж байна.  

Эх сурвалж; https://mongol.cri.cn,  Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр,  Насанцэцэг,  Цэнгэл,  Гялбаа,  Яргуй,  Бүрэнтогтох

  • Туяа
  • 260
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313