ХКН-ын XX хурлын тэргүүлэгчдийн анхны хурал болов

2022 оны 10-р сарын 16 өдөр

ХКН-ын XX хурлын тэргүүлэгчид 15-ний үдээс хойш Ардын Их Хурлын ордонд анхны хурлаа хуралдуулж, Ши Жиньпин хуралд оролцон үг хэлсэн байна.
Хурлыг Нарийн бичгийн дарга Ван Хүнин даргалж, гар өргөх хэлбэрээр Ши Жиньпин зэрэг 46 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн байнгын хороог сонгон гаргасан байна.
Дараа нь Ши Жиньпин хурлыг даргалсан бөгөөд хурлаар ХКН-ын XX хурлын төлөөлөгчдийн эрхийн хянан шалгах комиссын төлөөлөгчдийн эрхийг хянан шалгасан тухай тайланг баталсан байна.
Тайланд тэмдэглэхдээ, нийт Хятадын хэмжээнд сонгож, төв хорооны батлан зөвшөөрсөн 2296 төлөөлөгчийн бүрэн эрх хүчинтэй хэмээн үзжээ.
Тайланд тэмдэглэхдээ, ХКН-ын XX хурлын төлөөлөгчид Намын төв хорооны тогтоосон холбогдох нөхцөлийг хангаж, өөр өөрийн ажлын байрандаа илт амжилт бүтээл гаргасан хүмүүс учир  төлөөлөгчдийн бүтэц, тархалт зохистой, төлөөлөх чадвартай гэж тодорхойлсон.
Хурлаар ХКН-ын XX хурлын сонгуулийн аргын төслийг баталж, төлөөлөгчдийн багаар хуваарилуулахаар болжээ. Мөн ХКН-ын XX хурлын хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийн дагуу ХКН-ын XX хурлын нээлт 10-р сарын 16-ны үдээс өмнө болж, 10-р сарын 22-ны үдээс өмнө хаалтын хурлаа хийхээр боллоо.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 245
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313