ХКН-ын ХХ их хурал 10-р сарын 16-нд Бээжин хотноо эхлэх гэж байна. 2200 гаруй төлөөлөгч 96 сая гаруй намын гишүүд, 4.9 сая гаруй анхан шатны намын зохион байгуулалтын итгэл найдварыг тээж Бээжинд хуран цуглаж, ХКН-ын ХХ их хуралд оролцох гэж байна. Их хурлын үеэр төлөөлөгчид Төв хорооны тайлан, Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны тайланг сонсож хянан хэлэлцэх бөгөөд намын гишүүд олон түмний санал санаачилгыг дэвшүүлэх юм. Мөн намын томоохон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ сонгуулийн Төв хороо, Төвийн сахилга батыг хянан шалгах хороог шинээр сонгоно.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох