Вьетнамын жимсчид Хятадын зах зээлээс ашиг олж байна

2022 оны 10-р сарын 12 өдөр

Лонган нь голдуу халуун болон дэд халуун бүсээр ургадаг жимс юм. Вьетнамын хувьд голдуу тус улсын хойд нутгийн Хунг Ен, Сон Ла, Хай Дуонг зэрэг муж лонган тариалдаг байна. Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн яамнаас нийтэлсэн статистикээр, 2021 онд Хятад улс Вьетнамын жимс жимсгэний нэгдүгээр том зах зээл нь болж, тус улсын жимсний экспортын 64.7 хувийг эзэлж, экспортолсон есөн төрөл зүйлийн жимст лонган болон хатаасан лонган жимс багтсан байна. Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яамны тоо бүртгэлээс харахад, Вьетнам улсын 2022 онд Хятад улс руу борлуулах лонган жимс 4500 тонноос давах төлөвтэй байна. Экспортын хэмжээ тогтвортой нэмэгдэхийг дагалдан тухайн нутгийн жимсчид ч олон улсын хамтын ажиллагаанаас ашиг тус хүртэж баяжин чинээлэгжих замд шуударчээ. Энэ тухай ХТРТ-ээс Вьетнамд суугаа сурвалжлагч Жөү Ян Вьетнамын Хунг Ен мужаас ирүүлсэн мэдээг та бүхэнд хүргэе.

Буи Сюань Там бол Вьетнамын хойд нутгийн Хунг Ен мужид лонган тариалдаг нэгэн юм. Жил бүрийн 7-9 дүгээр сард тухайн нутгийнхан лонган жимсээ хураадаг. Сурвалжлагч саяхан тэдний тариалангийн талбайд очиход нутгийнхан жимсээ хураагаад цаг завгүй ажилцгааж байлаа. Буи Сюань Там хэлэхдээ, 2000 оноос эхлэн тэднийх болон ойр орчмын хэдэн арван өрх лонган жимс тариалж эхэлсэн. Хятад улс болон Вьетнамын ард түмэн бүгд лонганыг өдөр тутмын хүнсний эрүүл бүтээгдэхүүний нэгээр үздэг уламжлал заншилтай. Тэрчлэн лонган жимсний борлуулалт бас боломжийн сайн байгаа гэв.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улсад экспортлох хатаасан лонган жимсний хувьд, энэ хавийн 10-аад жимсний хүрээлэн хамтарч жил бүр Хятад улсад 500-700 тонн бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд жимсний хүрээлэн нэг бүр жилд 1.7 тэрбум донг (ойролцоогоор 500 мянган юань) орлого олдог” гэжээ. 

Вьетнамын Хунг Ен мужид тариалсан лонган жимсний шимтэй хэсэг нь зузаан, үр нь жижиг, амт сайтай байдаг тул Вьетнамын улсын дотоодын хэрэглэгчдийн таашаалыг хүлээсний зэрэгцээ Хятад зэрэг хэд хэдэн улс орон, бүс нутагт борлуулдаг аж. Эдүгээ Хунг Ен мужийн лонган жимсний тариалангийн талбай 5000 га-гаас давжээ. Хунг Ен мужийн Ардын зөвлөлийн тайланд тэмдэглэснээр, 2022 онд Хунг Ен мужийн лонган жимсний үйлдвэрлэл 45 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд эдгээрээс 35 хувь орчмыг нь боловсруулан хатааж голдуу Хятадын зах зээл руу борлуулах юм байна.

Вьетнамын Хунг Ен мужийн Хунг Ен хотын Ардын зөвлөлийн Эдийн засаг, худалдааны газрын албаны дэд дарга Тран Ван Ту хэлэхдээ: Хятад улс бол асар том зах зээл. Нутгийн захиргаа лонган жимсний чанарыг сайжруулах арга идэвхитэй эрэлхийлж, лонган жимсний олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар, нэр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд оффлайн хийгээд цахим худалдаагаар сурталчлан танилцуулж байна. Ирээдүйд гадаадын маш олон жуулчид Вьетнамд ирж экологийн аялал жуулчлалын төсөлд оролцоосой гэж бид хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Цаашид бид лонган жимсний тариалалтын ажилд илүү анхаарах болно. Бид тариалалтын төрөл бүрийн технологийн сургалтыг зохион байгуулж, тухайн нугийн тариаланчдад шинэ дэвшлийг сайтар ойлгуулах, органик жимсний тариалалтын талбайг нэмэгдүүлэхийг хичээж байна. Бид бас зарим зар сурталчилгааны онлайн, оффлайн арга хэмжээг зохион байгуулж, Хятад, Европын зах зээлд Хунг Ений лонган жимсийг танилцуулж байна. Хойшид бид Хятад улс дахь зах зээлээ улам өргөжүүлэхийг хүсэж байна. Учир нь Хятадын зах зээл бол асар их боломжтой зах зээл. Үүнээс гадна бид Хунг Ен мужид хүрэлцэн ирсэн гадаадын жуулчдад зориулан “Жимсний эдлэнгээр аялахуй” төслийг хэрэгжүүлэх зорилготой байгаа. Иймэрхүү үйл ажиллагааг бид дотооддоо туршин хэрэгжүүлсэн. Энэ нь экологийн аялал жуулчлалын арга хэлбэрээр жимсний тариаланчдад хөгжлийн шинэ боломжийг авчирсан бөгөөд тариаланчдын орлого ч дээшилсэн юм” гэв. 

Лонган жимс тариалж, түүнчлэн Хятад улсад жимс нийлүүлэх экспортын цар хэмжээгээ өргөтгөснөөр Буй Сюань Там зэрэг Вьетнамын жимсчид орлогоо нэмэгдүүлэн амьдралаа сайжруулжээ. Хойшид тэд Вьетнамын хөдөө аж ахуйн олон бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргахыг хүсэж байгаа юм байна.

Буи Сюань Там хэлэхдээ, “Манай Хунг Ен мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төрөл маш баялаг. Хун Ений лонган жимсээр жишээлэхэд тухайн нутгийн хөрс, цаг агаарын давуу талын нөлөөгөөр жимсний чанар маш сайн байдаг. Ирээдүйд Хятад улстай хамтын ажиллагаагаа улам өргөтгөхийг бид хүсэж байна. Учир нь Хятад улс бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хэрэглээний дэлхийн хамгийн том зах зээл учраас Вьетнамын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод маш чухал юм” гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа Яргуй

  • Туяа
  • 308
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313