Дотоодын макро эдийн засгийн байдал тасралтгүй сайжирч байгаа ч Америкийн Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тасралтгүй өсгөсөн, олон улсын стагфляцын эрсдэл нэмэгдсээр байгаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр есдүгээр сард Хятадын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн индекс 88.2 болж, өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан тухай Хятадын Жижиг, дунд үйлдвэрийн холбоо энэ сарын 10-нд мэдээллээ.
Нийгмийн найман том ажил мэргэжлийн салбараас орон сууц, газар эдэлбэр, нийгмийн үйлчилгээний салбарын хөгжлийн индекс өмнөх сарынхаас тус бүр 0.1 болон 0.2 нэгжээр өсжээ. Хятадын Жижиг, дунд үйлдвэрийн холбооноос аж ахуйн нэгжүүдийн дунд хийсэн түүв эрчилсэн шалгалтын дүнг харахад, есдүгээр сард аж ахуйн нэгжүүдийн 44.35 хувь нь 75-100 хувийн үйлдвэрлэл явуулсан нь өмнөх сарынхаас 106 нэгжээр нэмэгдсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Д.Хүчитбаатар, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй