“Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ

2022 оны 9-р сарын 30 өдөр

“Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” уриатай “Өвөр монголын соёлын өдрүүд” өнөөдрөөс эхэллээ.

Уг арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Үнэнч хэлэхдээ, Дипломат харилцаа тогтоосон 70 гаруй жилийн хугацаанд Монгол, БНХАУ нөхөрсөгөөр хамтран ажиллаж, хөгжиж ирсэн билээ. Хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлал эрчимжиж, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны цаашдын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон. Цар тахал дэлгэрснээс хойш соёлын салбарын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна. Энэ нь соёлын солилцооны шинэ загварыг бий болголоо. Энэ жилийн “Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд цахим тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, олон ангит уран сайхны кино, ном хэвлэл, дууны уралдаан, эрүүл мэндийн лекц зохион байгуулах юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ, Монгол, БНХАУ уул усаар мөнхөд холбогдсон алтаар сольшгүй хөрш билээ. Хоёр орны харилцаа сайн сайхан хөгжлөө хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, иргэдэд бодит ашгаа өгсөн. ӨМӨЗО Монгол Улстай өрнүүлэх хүмүүнлэгийн солилцоог чухалчлан үздэг. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөг даван туулж, цахимаар олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдийн харилцааг хөгжүүлэхэд тулгуур болж байна. Монгол, Хятадын соёл өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд баялаг түүхтэй. Соёлын харилцааг хөгжүүлснээр иргэдийн ойлголцлыг нэмж, найрсаг хамтын ажиллагаа хөгжих юм. Энэ удаагийн “Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд ӨМӨЗО-ны соёл урлагийн тоглолтыг зохион байгуулж, үзэсгэлэн дэлгэж, ном хэвлэл түгээж, дууны тэмцээн, анагаах ухааны илтгэлийг цахимаар зохион байгуулах болно. Ингэснээр Монгол, БНХАУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэжээ. “Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр цахимаар болсон юм.  Ирэх сарыг дуустал цахимаар үргэлжлэх “Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд:
-ӨМӨЗО-ны Урлагийн дээд сургуулийн хамт олны найруулсан “Тал нутгийн баатар бяцхан эгч дүү” жүжиг.
-ӨМӨЗО-ны Урлагийн театрын Цэргийн чуулгын “Цэргийн жүжиг” жүжиг толилуулна.
-Өвөр монголын гэрэл зурагчдын нэгдлийн “Өвөр монгол бүгд үзэсгэлэнтэй” цахим гэрэл зургийн үзэсгэлэн,
-Зэрэг нийт 8 уран сайхны киног цахимаар толилуулна.
-“Хятадын сонгодог утга зохиолын дээж” цуврал номыг Монгол Улсад хүлээлгэн өгч Хятадын шүлгийн танхим нээнэ.
-Монгол, Хятадын дууны уралдаан зохион байгуулна.
-ӨМӨЗО-ны Анагаах ухааны дээд сургуулийн Хятад эмнэлгийн тасаг, Монгол эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд цар тахал, үе мөч, цусны өвчин, зүрхний шигдээсийн эмчилгээний талаар лекц уншина.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 292
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313