Дэлхийн хамгийн урт усан суваг Хятадынх

2022 оны 9-р сарын 27 өдөр

Хятадын Сүжөү хотод саяхан Их татаал голын соёл жуулчлалын дөрөвдүгээр яармаг амжилттай болж өндөрлөлөө. Нийт 3200 км урттай Жинхан "мөрөн" нь дэлхийн хамгийн урт, хамгийн том, хамгийн эртний усан суваг юм. Хэрэв Цагаан хэрмийг Хятад үндэстнүүдийн ноён нуруу гэвэл, Их татаал голыг тэдний цус хэмээн үзэж, Хятадын эх газар дээр бичигдсэн агуу гайхамшигт дуулал юм. Хятадын Их татаал гол нь дэлхийн 10 гаруй өргөргийг дамжин өнгөрдөг бөгөөд Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдүн, Хэнань, Аньхүй, Жянсү, Жэжянь зэрэг найман муж, хотоор дайран өнгөрдөг. Умардын их тал нутгийг туулан Хайхэ, Шармөрөн, Хуайхэ, Хөхмөрөн, Чяньтанжян мөрөн зэрэг таван гол мөрний системтэй нийлдэг 2500 жилийн түүхтэй татаал гол Хятадын өмнөд умардыг холбосон арилжааны их зам байсан билээ. Их татаал голоор усан тээвэр хөгжүүлсэн нь Хятадын умард өмнөд нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ эрэг дагуух суурин газруудад хөгжил дэвшлийг авчирсан юм. Өнөөдөр 100,000 гаруй хөлөг онгоц энэхүү алдарт усан сувгаар бүтэн жилийн турш аялж байна. 2014 оны зургаадугаар сарын 22-нд болсон Дэлхийн өвийн 38-р бага хурлын үеэр, Хятадын Их татаал голыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгэсэн билээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй

  • Туяа
  • 265
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313