Бээжингийн цагаар 2022 оны есдүгээр сарын 25-ны 6 цаг 55 минутад, Хятад улс Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Куайжөү-1 А” зөөгч пуужингаар “Туршилт-14”, “Туршилт-15” хоёр дагуулыг амжилттай хөөргөж, тойрог замд нь оруулжээ. Энэхүү хоёр дагуулыг шинжлэх ухаан, шинэ технологийн туршилт болон бусад салбарт ашиглах юм. Дашрамд дуулгахад энэ бол “Куайжөү-1 А” зөөгч пуужин 18 дахь удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа нь болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/ ,Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй