Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 2022 оны есдүгээр сарын 24-нд НҮБ-ын төв байранд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр “Энх тайван, хөгжлийн төлөө хичээж, эв нэгдэл, ахиц дэвшлийн төлөө хариуцлагатай байя” сэдвээр илтгэл тавьжээ. Тэрээр, бид өрсөлдөөн сорилт, хүсэл эрмэлзэл зэрэгцсэн дэлхий ертөнцөд амьдарч байгаа ч энх тайван, хөгжил нь цаг эриний гол сэдэв хэвээр байна. Дэлхийн улс түмэн хөгжил дэвшлийг эрэлхийлж, хамтын ажиллагааг ахиулахыг улам их хүсэж байна. Тэгвэл энэ цаг үеийн онцлог, шаардлагад хэрхэн зохицох, түүхэн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэх тухайд Хятад улсын байр суурь, санал санаачилга тодорхой юм. Тухайлбал: Нэгд, энхийн аргаар санал зөрөлдөөнөө зохицуулж, яриа хэлцлээр асуудлыг шийднэ. Хоёрт, хөгжлийг олон улсын хамгийн гол чухал хэлэлцэх сэдэв хэвээр байлгаж, улс орнуудын нийтлэг ойлголтод анхаарлаа төвлөрүүлж, хөгжлийн ололт амжилтыг хүн нэг бүрд тэгш хүртээмжтэй байлгана. Гуравт, нээлттэй, багтаамжтай байж, Дэлхийн худалдааны байгууллагаар цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлнэ. Дөрөвт, яриа хэлцлээр мөргөлдөөнийг орлуулж, тэг нийлбэртэй сөргөлдөөнөөс зайлсхийж, улс төрийн талцал, бүлэг фракц хуваахыг эсэргүүцнэ. Тавд, танин мэдэхгүй, үзэл суртлын зааг хуваахыг эсэргүүцэж, эв санаагаа нэгтгэн дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд хүч сэлбэнэ. Зургаад, олон талт үзлийг дээдэлж, улс орнуудын шударга голч байдлыг хүндэтгэж, улмаар харилцан хүндэтгэсэн, шударга голчоор харьцсан, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн олон улсын шинэ харилцааг тогтоох зэрэг болно гэжээ.
Ван И цааш нь хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах талд, цаг эриний урсгалыг дагасан дийлэнх орнуудын нийтлэг эрх ашгийн талд зогсож, дэлхийн энх тайвныг сахин хамгаалагч, хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийг мөрдөгч хэвээр байх болно. Мөн энхийн замаар эх орноо нэгтгэхийг хичээх болно. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд “Тайванийг хагалан тусгаарлах” хүчинд тууштай цохилт өгч, гаднын оролцоог үр дүнтэй таслан зогсоох хэрэгтэй. Хуулийн дагуу хагалан бутаргахыг таслан зогсоож байж л Тайваний хоолойн хоёр эрхийн энх тайванч нэгдлийг биелүүлэх болно. Зөвхөн эх орноо нэгтгэж байж л Тайвань үнэнхүү өнө батын энх тайван, хөгжлийг угтах болно. Түүнчлэн Хятад улсын дотоодод хошуу, гар дүрэх гаднын бүх оролдлого Хятадын нийт ард түмний хатуу чанга эсэргүүцэлд өртөх болно гэжээ.
Д.Хүчитбаатар Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй