Тав дахь удаагийн "Хятадын элбэг ургацын баяр"-ыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин эх орныхоо тариачдад баярын мэнд дэвшүүлж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлжээ. Ши Жиньпин онцлохдоо, “Өнгөрсөн онд умард нутагт тохиосон намрын үер усны гамшиг, өвлийн улаан буудайн тариалалтын хожимдол, зарим газруудад илэрсэн ковидын халдвар, мөн өмнөд нутгийн зарим газарт үргэлжилсэн хэт халалт зэрэг аливаа хүндрэлийг амжилттай даван туулж, зуны үр тарианы үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлэн, дахин элбэг ургац авах төлөвтэй байна” гэжээ.
Намын салбар хороо, засаг захиргаад хөдөө аж ахуй, тосгон, тариачдын асуудлаарх төрийн бодлого, шийдвэрийг сайтар хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэн, ХАА-н үндэс суурийг тогтворжуулж, ядуурлаас ангижруулсан бодит үр дүнгээ цаашид хадгалан, зах хязгаар орон нутгийн сэргэлтийг тууштай дэмжиж, илүү чинээлэг амьдралтай, аз жаргалтай, үзэсгэлэнтэй хөдөө тосгоныг бий болгох хэрэгтэй. Мөн газар тариалан, хөдөө тосгоны орчин үеийн шинэчлэлийг эрчимжүүлэх ажилд өргөн олон тариачид идэвхтэй оролцож, улам цэцэглэн хөгжсөн, сайн сайхан амьдралын төлөө чармайн зүтгэхийг хүсэн ерөөе хэмээн Ши Жиньпин онцолжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/,Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй