Узбекистан улс Ши Жиньпинийг "Найрамдлын одон" -гоор шагнав

2022 оны 9-р сарын 20 өдөр


Есдүгээр сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпинд Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Узбекистаны тэргүүн дээд хүндэтгэл "Найрамдлын одон" гардууллаа. Одон гардуулах ёслол Самаркан хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болжээ.
Шавкат Мирзиёев хэлэхдээ, өнөөдөр бол түүхэн ач холбогдол бүхий өдөр байлаа. Би Ши Жиньпин даргад Узбекистаны анхны хамгийн дээд яруу алдарын тэмдэг болох "Хамгийн дээд Найрамдал" одон гардууллаа. Ши Жиньпин дарга Узбекистан Хятадын найрамдлыг эрчимжүүлэн, харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах тал дээр өндөр хувь нэмэр оруулсан юм. Узбекистаны ард түмэн Ши Жиньпин даргыг ихэд хүндэтгэдэг. Учир нь Ши Жиньпин бол дэлхийн хамгийн агуу улс төрч, гарамгай удирдагч билээ. Ши Жиньпин даргын удирдлагаар Хятадын эдийн засаг нийгмийн бүтээн байгуулалт дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Ялангуяа ядуурлаас ангижруулах тэмцэл, чинээлэг нийгэм байгуулах зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаал дэмжлэгийг олж, Хятад улсын олон улсын байр суурь, нэр нөлөө ч тасралтгүй дээшилсэн билээ. Найрсаг Хятад орон энх тайван цэцэглэн хөгжихийг ерөөж байна. Найрамдалт Хятадын ард түмэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе" хэмээв.
"Найрамдлын одон"  бол Узбекистаны гадаад иргэдэд олгодог хамгийн дээд хүндэтгэл бөгөөд тус улстай найрсаг харилцаа хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах тэрчлэн тус улсын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог.  Ийнхүү уг одонг анх удаагаа олгож байгаа нь  энэ юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 170
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313