“Номын баяр”-ын догдлол Дорнод аймагт

2022 оны 9-р сарын 19 өдөр

Үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг “Номын баяр”-ын арга хэмжээ 32 дахь жилдээ тохиож байна. Манай аймгийн хувьд Хөгжимт Драмын Театрнаа Төв номын сан, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвөөс гадна Гурван Билэг номын дэлгүүр зэрэг номын худалдаа эрхлэгчид оролцож үзэсгэлэн гаргалаа.

Үүнд онцлох нь Дорнод аймагт нээгдээд 10 гаруй хонож буй “Go Top дэлгүүр “Номын баяр”-ын арга хэмжээнд анхны жилдээ оролцож  уран зохиол, хувь хүний хөгжил зэрэг 200 гаруй нэр төрлийн номнуудаасаа номонд дурлагсаддаа зориулж үзэсгэлэн гаргалаа.

Мөн онцлууштай нэгэн ном нь “Хуримын чимэглэл” компаниас хурим хийхээр төлөвлөж буй хосууддаа зориулсан “бидний хурим” нэртэй хуримын хөтөч ном юм. Мөн 0-3 насны хүүхдийн бүхий л дурсамжийг хадгалах үнэг хайчлах бэлдэцтэй номыг уншигч нартаа зориулан анх удаа “Номын баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

Гэвч номонд дурлагсдын догдлон хүлээдэг болсон уг баярт Дорнодын уншигчид цомхон хамрагдлаа.  “Илүү олон хүн унших үйлд шамдах тусам тухайн нийгэм улам бүр ахиж хөгжиж байдаг” билээ.

  • Туяа
  • 160
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313