Ур чадварын тэмцээн ба усны зохистой хэрэглээ

2022 оны 9-р сарын 19 өдөр

Усны хомсдол нь дэлхий нийтэд тулгамдаад буй томоохон асуудлын нэг мөн. Монгол улсын хуулинд 1995 оноос хойш ус ашиглалтын тооцоог хүн амын тоогоор бус тоолуураар тооцож эхлэсэн. Усны төлбөрийг бодитой тооцсоноор хэрэглээг тэнцвэржүүлэх үр дүнтэй.  Гэвч иргэд стандарт бус тоолуур ашиглах, зүү, соронз хийж буруу тооцоололд хүргэдэг нь нууц биш. Үүнд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар  уралдаанаар дамжуулан нилээд бодитой арга хэмжээ авч буй. Бүтэнсайн өдрийн 12 цаг. 40 ажилчид нэгэн байшингийн давхар бүрт чөлөө завгүй эргэлдэж, техникийн дуутай зэрэгцэн ярилцах нь: 

Ус дулаан дамжуулан түгээх албаны инженер Сүрэнжав:

Манай 40 ажилчдаас бүрдсэн 8 баг ажлын ур чадвараа сорьж хамт олонтойгоо өрсөлдөж байна. Аймгийн төсвийн 130-аад сая төгрөгний хөрөнгөөр 7,8-дугаар байшингийн  сантехникийн засварыг гүйцэтгэж байгаа ба энэ нь зөвхөн материаль хупалдан авалтанд зарцуулагдах юм. Эхний гурван байрыг 100 мянгаас 250 мянган төгрөгний мөнгөн урамшууллаар шагнана. Ерөнхий ажил бол бүх айлуудын халуун хүйтэн усны тоолуурыг полизнд нь гаргаж байрлуулах. Өмнө нь тухайн айлынхаа 00-ын өрөөнд байрладаг байснаар тооцооллыг нарийн гаргах боломжгүй байсан. Полизнд гаргаснаар илүүдэл орлого болоогүй усыг багасгах, тоолуурыг хэмжихдээ айлуудруу орох шаардлагагүй болох юм. Тухайн байр ямар хугацаанд хэдэн “м3” ус хэрэглэсэн, энэ нь балансаа барьж байгаа эсэхийг тодорхойлох боломж бүрдэнэ.

Мэнд-Оргил Дорнод нийтийн аж ахуйн техникч:

Гурван засварчин, нэг байцаагч, ахлагчаас бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Манай багийн хувьд хоёр хүн угсралт дээр, нэг хүн хуучин шугамаа буулгах, тоолуураа салгаж авах ба байцаагч нь байхгүй айлуудруугаа холбогдох гэх зохион байгуулалттай уралдаж байга. Хуучин барилга учир зарим шугам зэвэндээ идэгдсэн,цөөн айл байхгүйгээс өөр хүндрэл одоогоор алга. 10 айлын сантехникийн засвар хийхээс дөрөв дэх айлдаа амжилттай гүйцэтгэж байна.

Нийтийн аж ахуйн ажилтан Түвшинжаргал:

Хорин долоо дахь жилдээ Нийтийн аж ахуйн газарт ажиллаж байна. Айлууд эерэгээр хүлээж авч хариуцлагатай байгаа нь ажлын гүйцэтгэлд туслаж байгаа явдал.  Одоогоор манай баг 3 дахь айлдаа явж байна. Байцаагч, селессар,тоолуурын холболт, дулаалга зэрэгт ажлаа хуваарилсан.

Нийтийн ахуйн үйлчилгээний баяр жил бүрийн аравдугаар сард тохиодог. Энэ жил Дорнод аймгийн “ОНӨХХТҮГ”-аас баярынхаа хүрээнд 8-р байшингийн сантехникийн засварт ажилчдынхаа дунд уралдаан зохион байгуулж байгаа аж. Тэмцээний зорилго нь ажилчдын ур чадварыг сорьж урамшуулах, ажил гүйцэтгэлийн хугацааг түргэсгэхээс гадна үр ашиггүй усны хэрэглээг багасгаж, алдагдлаа оновчтой тодорхойлох ажээ. Байгаль дахь усыг үнэгүй агаад дуусашгүй биш. Үнэлж хэрэглэхийн сацуу хэрэгцээгүй урсгахаас татгалзвал энэ 40 ажилчдын шагнал болох биз ээ.

  • Туяа
  • 179
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313