9-р сарын 16-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканы олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хурлын бага хуралд оролцсон байна.
Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев хурлыг даргалж, ШХАБ-ын гишүүн орон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садр Нургороевич Запаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф нар хуралд оролцон, ШХАБ-ын хөгжил тэрчлэн бүс нутгийн улс төр эдийн засгийн байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ. Мөн 9 цаг 55 минутад Ши Жиньпин болон ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид Самарканы олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн очиход Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев халуунаар угтан авсан байна.
ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид хамтын зураг татсаны дараа бага хурал хийсэн байна.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ Узбекистаны ШХАБ-ын дарга орон байх хугацаандаа Самарканы дээд уулзалтыг зохион байгуулахад бэлтгэл хангах, уг байгууллагын хөгжлийн талаар идэвхтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, ШХАБ байгуулагдсан 20 гаруй жилийн турш, Шанхайн үзэл баримтлалын дагуу шинэ хэлбэрийн олон улсын байгууллагын хөгжлийн замыг хайж, чухал туршлага хуримтлуулсан байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, одоо дэлхий ертөнц тайван бус байна. Эв нэгдэл болон хагарал, хамтын ажиллагаа болон сөргөлдөөн гэх бодлогын зөрчил өдөр ирэх тутам товойм болж байна. Энэ нь дэлхийн энх тайван тогтвортой байдалд нөлөөлж байгаа төдийгүй бүс нутгийн урт хугацааны хөгжилд ашиггүй юм. Ээдрээн будлиантай байдалд бид уг байгууллагын хөгжлийн хандшийг баримталж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гишүүн орнуудын цэцэглэл хөгжилд ашигтай орчин бий болгож өгөх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин дараах ажлыг санал болгон чухалчилсан байна.
Нэгт, “Шанхайн үзэл баримтлал”-ыг бадруулж, эв нэгдэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Уг байгууллагын анхны зорилтыг баримталж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, гаднын орчны өөрчлөлт хувьслыг хамтаар даван гарах хэрэгтэй. Бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал асуудлаар харилцан дэмжиж, цэцэглэл хөгжлийнх нь бат бэх дэмжлэг болох хэрэгтэй.
Хоёрт, стратегийн бие даасан байдлыг баримталж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Хамтын, цогц, хамтран ажилласан тогтвортой хөгжлийн аюулгүйн үзэл баримтлалыг санаачилж, бүс нутгийн тогтвортой байдлыг анги бүлэг хуваан сөргөлдөн эвдэхийг эсэргүүцэх хэрэгтэй. Бүс нутгийн улс орнуудын аюулгүйн шаардлагын дагуу аюулгүйн хамтын ажиллагааны тухай нийтлэг үзтэлээ нэмэгдүүлж, бүс нутгийн урт хугацааны тогтвортой амар амгалан байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй.
Гуравт, хүртээмжтэй багтаамжтай байж, хөгжил хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй. Худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбарчлах үйл явцыг ахиулж, аж үйлдвэр хангамжийн гинжин хэлхээг тогтвортой байхыг хамгаалж, бүс нутгийн эдийн засгийн уялдаатай хөгжлийг биелүүлэх хэрэгтэй. “Бүс ба зам” санаачилгыг олон орны хөгжлийн стратегитай уялдуулж, бусад бүс нутгийн интегралчлалтай уялдуулж, олон орны эдийн засгийн амьжиргааны эрч хүчийг дайчлах хэрэгтэй.
Дөрөвт, гишүүнчиллээ өргөтгөж, ШХАБ-ын механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй. Улам олон орон ШХАБ-д элсүүлэх өрөгдөл өгч байгаа нь уг байгууллагын хамтын ажиллагааны үзэл баримтлал, хөгжлийн хэтийн төлөв нь хүмүүст таалагдаж байгааг харуулж байна. Боломжийг завдан уг байгууллагыг улам өргөжүүлж, олон улсын эрх тэгш шударга байдлыг хамгаалах хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, ХКН-ын 20-р их хурал удалгүй болж, Хятадын улсын ирээдүйн хөгжлийг төлөвлөх болно. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын тал энх тайвнаар хөгжих, нээлттэй хөгжих, хамтран ажиллаж хөгжих, хамтаар хөгжихийг баримтлах болно. Мөн ШХАБ-ыг дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож, өөрийн хөгжлөөрөө бүс нутгийн орнуудыг хөгжилд тусалж, олон орны ард түмэнд нэн их хүртээмжтэй байх болно гэжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй