М. Бадамсүрэн: Өөрийн нэр хүндийн төлөө хуулийн байгууллагад хандана

2022 оны 9-р сарын 16 өдөр

Сар бүрийн 1,15-ны өдрийн мэдээллийн цагийн дагуу өнөөдөр Засаг дарга М. Бадамсүрэн иргэдээс ирсэн асуултуудад хариулт өглөө.

  • Хүүхдийн аюулгүй байдал болон хөгжлийн тал дээр хэрхэн анхаарч байна?

Ирэх онд Эрүүл мэнд, спорт, Хүүхэд, боловсрол, Хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тогтсон. Эрүүл мэнд, спортын хувьд бүх ЕБС-ын сурагчдыг спортын дугуйланд хамруулах, Эрүүл зөв хооллолтыг уриалах, бүжгийн клуб, ахмадын клубуудыг дэмжих ажлуудыг явуулна. Элэгний өвчлөл аймгийн удирдлагуудын санааг зовоосон асуудал болж байгаа ба дархлаажуулалтын төвүүдийг байгуулна гэлээ.

  • Барилга байгууламжийг олноор барьж байгаад зохицуулалт хийх үү?

Хот төлөвлөлтийг онцгой анхаарч дэмжинж. Гол нь барилга байгууламжийн дунд гарц, авто машины зогсоолуудыг зохистой байршуулах нь чухал.

  • Архидан согтууралтад ямар арга хэмжээ авах вэ?

Төр захиргаанаас бие биедээ архи согтууруулах ундаа бэлэглэхгүй байх уриалга гаргаж ажиллана. Иргэн бүр энэ асуудалд ухамсартайгаар хандах хэрэгтэй. Одоо баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд архинд донтолтыг албадан эмчлэх болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх байр бэлдэж байгаа.

  • Махны үнийг барих ажилд хэрхэн анхаарч байна вэ?

Улсаас орон нутагт зориулж махны үнэ тогтоодоггүй. Махны үйлдвэрүүдийг олноор барьж эрүүл ахуйг стандартыг мөрдүүлэх нь л чухал.

  • Гэр хорооллын зарим хогийг зайлуулахгүй орхигдуулж байна гэв үү?

 Аймгийн хэмжээнд хог хаягдлын хураамж гэж 200 орчим сая төгрөгийг төвлөрүүлдэг. Хог хаягдлыг зайлуулахад үнээс 10 дахин их хөрөнгийг төсвөөс гаргадаг. Иргэдтэй гэрээ байгуулаад хог хаягдлыг хувийн хэвшилд шилжүүлэх өөрчлөлт хийнэ. Үүн дээр иргэд мэдээж бухимдалтай байна байх. Төр нийтийн эзэмшлийн талбайг хариуцна. Техникийн хүрэлцээ дутмаг байгаа. Айлуудын хог хаягдлын хэмжээ харилцан адилгүй байдаг. Үүнд хэмжээ заасан хогийн сав , хашааны гадна талаас шууд авч болдог техникийг хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ.

Мөн тэрээр бүх зүйлд аймгийн засаг дарга буруутай мэтээр гүтгэж доромжилсон тохиолдолд цаашид иргэнийхээ хувьд өөрийн нэр хүндийн төлөө хуулийн байгууллагад гомдол  гаргана гэдгээ мэдэгдлээ.

  • Туяа
  • 227
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313